Орос, Хятад хоёр НҮБ-д гэмт дэглэмийг хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Орос, Хятад хоёр НҮБ-д гэмт дэглэмийг хамгаалж байна

ОРОС, ХЯТАД ХОЁР НҮБ-Д ГЭМТ ДЭГЛЭМИЙГ ХАМГААЛЖ БАЙНА

АНУ ба түүний холбоотнууд НҮБ-ын шинжээчдэд тус орны цө­мийн хөтөлбөр, эсвэл түүний үл­дэг­дэлтэй танилцах боломж олгуу­лахаар Сирид шахалт үзүүлж байна.
Цөмийн зэвсгийн гол түүхий эд болох плутони үйлдвэрлэж болох нууц үйлдвэр гэж шинжээчид хэлээд байгаа тэр газрын тухай яригдаж байгаа юм. Израильчууд ч тэгж бодоод тэр газарт нь 2007 онд агаараас цохилт өгөн дэлбэлсэн билээ. Гэтэл Сирийн Засгийн газар 2008 оноос хойш тэр байгууламжид шалгалт хийх боломжийг шинжээч­дэд өгөхгүй байгаа билээ. Өнөөдөр Сирийн тусгай албадынхан өдөр бүр эсэргүүцэл хийж байгаа хүмүүсээс хэдэн арваар нь устгаж, баривчилж байгаа болон Сирийн ерөнхийлөгчийг бүрэн эрхээсээ татгалз гэсэн олон улсын шахалт нэмэгдэж буйтай зэ­рэг­цэн энэ асуудал тавигдаж байна. 

Америкийн Fox News сувгийн ахлах сурвалжлагч Жонатан Хант тус орны Төрийн департаментын ажилтан асан Кристиан Уайтон­той ярилцсан байна. АНУ-ын засгийн газрын төлөө­лөг­чид энэ тогтоол нь дохио болох ёстой гэж ярьж байгаа ч шүүмжлэгч нар нь түүнийг хоосон цаг алдсан хэрэг гэж үзлээ.

ЖОНАТАН ХАНТ, ахлах сурвалжлагч: Тиймээ, тэд хоёр шалт­гааныг нэрлээд байна. Нэгдүгээрх нь Дейр-эз-Зор заводыг 2007 онд Из­раилийн бөмбөгдөлтөөр устгасан гэж. Сиричууд түүнийг дахин сэр­гээ­хээр оролдохгүй байгаа юм. Хоёр­дугаарт, тэд НҮБ-аас энэ цөмийн хөтөлбөрөөр гаргах тогтоол нь цэвэр бэлгэдлийн баримт болох бөгөөд ямар ч үйлчилгээгүй гэж. Төрийн департаментын ажилтан асан Крис­тиан Уйтонтай ярилцаж байна.

КРИСТИАН УАЙТОН, Тө­рийн депар­таментын ажилтан асан:
Нэгдүгээрт энэ нь Сирийн дэглэмийг өчүүхэн ч догдлуулахгүй. Хоёрдугаар АНУ дэвшил гаргахын тулд Орос ба Хятадын Засгийн газрын дэмжлэгийг авах ёстой. Үүнд л НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн асуудал оршино. Тэр орнууд сүүлийн үед Сирийнх шиг гэмт дэглэмүүдийг улам бүр идэвхтэй хамгаалдаг болж байна.

ЖОНАТАН ХАНТ
: Үр дүнд нь шүүмжлэгчдийн хэлж буйгаар энэ нь цагаа олоогүй, тохиромжгүй тогтоол болж таараа юу, Шеп ээ?

КРИСТИАН УАЙТОН:
Жонатан, гэхдээ миний ойлгосноор одоо НҮБ-ын өөр нэг тогтоолын төсөл дээр ажиллаж байна. Тэр тогтоол нь Сирийн Засгийн газраас явуулж байгаа хатуу харгислалд хариу болох ёстой.

ЖОНАТАН ХАНТ:
Тиймээ, Цагаан ордон “Сирийн ард түмнийг ерөнхийлөгч Ассад харгислан дарж байгааг буруутгах ёстой гэж Франц, Их Британийн хэлээд буй тогтоолын төсөл боловсруулахыг дэмжинэ гэдгээ мэдэгдээд байна. Энэ төслийг хэзээ боловсруулж дуусах, хэзээ санал хураалтад оруулах нь мэдэгдэхгүй байна. Гэтэл Сирийн хүчирхийлэл үр­гэл­жилсээр байна. Амь үрэгдэгсдийн тоо ойролцоогоор 1300 орчим бо­лоод байна. Цаашид нэмэгдэх нь лавтай. Өнөө орой Сирийн баруун хойд хэсэгт тайван биш, хотын зүг танкийн хүчирхэг цуваа хөдөлсөн тухай мэдээлж байна.  Тэгэхлээр НҮБ-аас ямар нэгэн алхам хийхээс өмнө дахиад л цус урсах нь дээ.

Жонотан Хант: Ярилцлага өгсөнд байрлалаа.

Орчуулгыг “ИноТВ”


Ш.МЯГМАР
Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж