70 барьцааны хүнийг цаазлуулахаас аварчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

70 барьцааны хүнийг цаазлуулахаас аварчээ

 

АНУ, Иракийн цэргийнхэн хамтран “Исламын улс” бүлэглэлийн дайчдын цаазлахаар зэхэж байсан 70 барьцааны хүнийг аварч гаргасан тухай Пентагоноос мэдээлжээ. Барьцааны хүмүүс нь ихэвчлэн суннитын арабууд байсан бөгөөд  Иракийн аюулгүй албаны 20 цэрэг байсан аж. Цэргүүд “Исламын улс” бүлэглэлийн таван дайчинг баривчилж, өөр олон хэт даврагчийг устгажээ. 

 

Иракийн хойд хэсгийн Хавижа хотын ойролцоо болсон ажиллагааны үеэр АНУ-ын нэг цэрэг амь үрэгдсэн байна. Улмаар АНУ-ын цэргүүд Иракт шууд тулаанд оролцохгүй гэсэн амлалтыг зөрчсөн хэмээн зарим хэвлэлүүд мэдээлжээ.

 

АНУ-ын тэргүүлсэн цэргийн эвсэл жилийн хугацаанд “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Ирак, Сирид агаараас цохилт өгч байгаа юм. “Исламын улс” бүлэглэл исламын халифатыг байгуулахыг зорьж, Сири, Иракийн газар нутгийн нэлээдгүй хэсгийг эзлэн хяналтаа тогтоосон билээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж