цаг агаарын урьдчилсан мэдээ:
Бүх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
15-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 16-нд нутгийн баруун хагаст, 17.18-нд ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, Орхон, Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
www.tsag-agaar.mn