“Delilah” клипийн зураг авалтыг сонирхоорой

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

“Delilah” клипийн зураг авалтыг сонирхоорой

 -Florence + The Machine шинэ клип-

“Florence + The Machine хамтлаг сүүлийн “How Big How Blue How Beautiful”  цомгийнхоо видео цувралыг үргэлжлүүлж байна.  “What Kind of Man, St. Jude, Ship to Wreck” зэргийн бусад клипүүдийнхээ хамт  “Delilah” нэртэй зургаа дахь  зохиомжийг тэд гаргажээ.

Клипийн эхэнд Флоренс буйдан дээр хэвтээд сургааль айлдаж байгаа хөгшнийг сонсож байна. “Өөрийгөө хайрла. Өөрийгөө өршөө. Хэрэв чи өөрийгөө хайрлаж, өөрийгөө  өршөөж чадахгүй бол өөр хүнийг хайрлаж, өршөөж чадахгүй”.  Дуучин бүсгүй өөрөө нэлээдгүй ядуу хорооллын байранд байх юм. Яг тийм зураглалыг уран сайхны кинонуудад  хууль бус цагаачид, мансууруулах тамхины наймаачдын сууцыг үзүүлэхдээ гаргадаг юм.

“Cause I'm gonna be free and I'm gonna be fine” гэх дууг дуулаж эхлэхдээ Флоренс сэтгэл, биеийн мэдрэмжээ далдын хүчинд захируулсан мэт маш эрчимтэй бүжиглэнэ. Хөдөлгөөн дуучнаас өөрөөс нь хальсан  мэт. Хөдөлгөөн нь орчны хүмүүсийг нь татан видеогийн төгсгөл рүү дээд цэгтээ хүрнэ. Флоренс зогсож буй машины бүхээг дээр гарч ирэх үеэр тэр энэ бүх аяныхаа эхний “What Kind of Man” хэсгийнхээ дурсамжиндаа баригдана.

Florence + The Machine бүтээл нь өөрийн билгэдлийн хувьд ихээхэн нарийн болж байна. Хөгжимчин дуучид  шашины дүрийг өргөнөөр ашиглан бүх зохиомж нь нэгэн том аян-одиссей болон хувирна. Түүнийг нэг хэсэггүйгээр нь ойлгоход бэрхтэй.

“Хуучин гэрээ” судрын толгой эргүүлэгч эмэгтэй Далила бөгөөд түүгээр дамжуулан Флоренс өөрийн мэдрэмжийг үлгэрээр гарган үзүүлж байна. “Now I'm dancing with Delilah and her vision is mine” гэж дуулан хуваагдашгүй хайраа илэрхийлнэ. Бусад видеонуудын адил “Delilah” клипийн зураг авалтыг ВинсентХэйкок хийж бүжгийг нь Холли Блейка хариуцжээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж