Усманов “Арсенал”-ын удирдах зөвлөлийг шүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Усманов “Арсенал”-ын удирдах зөвлөлийг шүүмжилжээ

Английн Премьер лигийн “Арсенал” багийн хувьцааны бараг 30 хувийг атгаж байгаа ч клубын захирлуудын зөвлөлд ордоггүй Оросын бизнесмен Алишер Усманов зөвлөлийг шүүмжилжээ. Тэрбээр “Хэрэв захирлуудын зөвлөл нь ямар нэгэн шагнал, аваргын цомын төлөө ажилладаггүй, тасалбарын өндөр үнэ нь инфляцийг нөхөж байгаа гэж шүтэн бишрэгч нартаа тайлбарлан хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавих бодлого барьж байгаа бол би зөвлөлд орохгүй. Харин үүний оронд клубыг амжилтад хүргэн тэр хувийн хөрөнгөөр арилжааны ашиг оруулахаар хөрөнгө оруулалт хийж, шүтэн бишрэгчдийг ойрын хэдэн жилд клубын удирдлагад оруулбал би өөрийн хувь нэмрийг оруулахад бэлэн байна” гэж ярьсан байна. “Арсенал”-ын ойрын хэдэн жилийн зорилго нь ашигтай арилжааны гэрээ бай­гуу­лах явдал. Тэднийг сунгахын тулд талбайд амжилт­тай тоглох ёстой. Үүний төлөө багт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна гэж тэр онцолжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж