Оросын нисэх бүлэглэлийн багууд Сирид тактикаа өөрчлөн байлдааны ганцаарчилсан нислэг хийж, хэд хэдэн цэгүүдэд цохилт өгөх боллоо гэж БХЯ-ны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдэгдлээ. Өмнө нь бид хос онгоцоор довтолгоон явуулдаг байсан бол манай нисгэгчид газар, нутгийг сайн мэдэх болсон учраас ганцаараа нислэг хийн хэд хэдэн байгууламжуудад цохилт өгч байна гэж генерал хэлэв. Конашенков хэлснээр, аравдугаар сарын 22-нд Оросын онгоцнууд террористуудын 72 байрлалд цохилт өгөн байлдааны 53 нислэг хийжээ.
Идлиб, Алеппо, Дэйр-эз-Зор, Дамаск, Хама, Латакия мужуудад цохилтыг хийсэн байна. Оросууд кассетын бөмбөг хэрэглэж байна, энгийн хүмүүс тэдний довтолгооноос хохирсон гэдгийг генерал үгүйсгэлээ.
Сирийн Алеппо мужид террористуудын нэгэн бүлгийг устгасан ба түүний толгойлогч шейх Ахмад хочтой Аль-Валид хүндээр шархадсан тухай генерал мэдээлэв. Мөн Иракаас зэвсэг сум хэрэгсэл нийлүүлдэг замын Евфрат мөрний гүүрийг онгоцнууд бөмбөгдсөн байна. Одоо энэ орчмын зам харилцаа тасарчээ.
Оросын агаарын довтолгооны ажиллагаа эхэлснээс хойш нийт 934 байлдааны нислэг хийгдэж террористуудын 819 байгууламжийг устгажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР