Сургуульд халдсан этгээд нас барав

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

Сургуульд халдсан этгээд нас барав

 

Шведийн Тролльхеттан хотын сургуулийн зоогийн газар “Оддын дайн” киноны Дарт Вейдерийн багтай, сэлэмтэй этгээд аравдугаар сарын 22-ны өглөө халдан хэдэн иргэд рүү дайрчээ. Түүнийг зогсоох гэсэн багш хүнд шархдан амиа алдаж хэд хэдэн сурагч шархадсаны нэг нь эмнэлэгт өөд болсон юм.

 

Тэр этгээдийг буудан шархдуулж байж барьсан боловч тэрээр эмнэлэгт нас баржээ. 21 настай тэр залуугийн  хэрэг хийх шалтгааны талаар одоо тодорхой мэдээлэл байхгүй. Сурагчид эхлээд түүнийг тоглоом хийж байна гэж бодсон аж.

 

Уг сургуульд гадаадын цагаачдын олон хүүхдүүд суралцдаг бөгөөд хэвлэл мэдээллээр тэр халдагч залууг үндсэрхэг үзэлтнүүдийн хэт даврагч хөдөлгөөний хүн гэж мэдээллэж байна.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж