Хятадын тэргүүн хатагтайн make-up аппаратны гэрэлд

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Хятадын тэргүүн хатагтайн make-up аппаратны гэрэлд

Хятадын дарга Си Жинпин эхнэрийн хамт Их Британид айлчлал хийж байгаа юм. Айлчлалын хүрээнд Хятадын дарга Си Жинпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар өчигдөр орой Лондон хотын захирагч Алдерман Алан Ярроу, хунтайж Эндрю нартай том хэмжээний оройн зоог барьсан аж. Оройн зоогонд Хятадын тэргүүн хатагтай үндэсний дээлээр гангарч, гадуур саарал хүрэм өмссөн байв.

Гэтэл оройн зоогийн үеэр авсан гэрэл зурагт Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань нүүрэндээ цагаан өнгийн нунтаг түрхсэн мэт гарчээ. Мэдэхгүй хүн зургийг  харвал Хятадын тэргүүн хатагтайн нүүр будалтыг шоолж, шүүмжилж болох юм. Гэвч энэ нь зөвхөн гэрэл зурагт ингэж харагдаж байгаа юм. Учир нь гоо сайхны бүтээгдэхүүнд ордог цахиур гэх бодис нь зургийн аппаратны гэрэлд цайрч харагддаг аж. Өмнө нь Холливудын нэртэй одод болох Анжелина Жоли, Кейт Уинслет зэрэг алдартнуудын гэрэл зурагт дээрх байдал гарч байсан юм.

Эх сурвалж: Dailymail

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж