“Apple” корпораци Хятадад 200 мегаваттын нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр болсныг лхагва гаригт /Х.21/ зарлалаа. Хятадын 265 мянган өрхийн жилийн эрчим хүчний хэрэгцээг хангаж чадах нарны зайн төслийг “Apple” корпораци орон нутгийн нийлүүлэгчидтэй хамтран гүйцэтгэх аж.
Үүнтэй зэрэгцээ “Apple” корпорацийн томоохон нийлүүлэгч “Foxconn” 2018 онд ашиглалтанд орох 400 мегаваттын нарны зайг Хятадын Хэнань мужид барьж эхэлсэн байна. Өмнө нь “Apple” корпораци Хятадын Сичуань мужид “SunPower” компанитай хамтран 20 мегаваттын хүчин чадалтай нарны зайг барих тухай мэдээлж байсан юм.
Нарны зайн төсөл хөтөлбөрүүд нь 2020 он гэхэд Хятадын хүлэмжийн хийн ялгаруулалтыг 20 сая тонноор багасгаж чадах гэнэ.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА