Оросын онгоцнуудын шинэ цохилт

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Оросын онгоцнуудын шинэ цохилт

Фото: Дмитрий Виноградов / РИА Новости

 

Оросын онгоцнууд өнгөрсөн хоногт 46 байлдааны нислэг хийж, Сири дэх террористуудын 83  байгууламжийг бөмбөгдлөө гэж БХЯ-ны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдэгдлээ.

 

Идлиб, Алеппо, Дэйр-эз-Зор, Дамаск, Хамамужуудад гол цохилтыг хийсэн байна. Аллеппо хотын ойролцоо  чиглүүлэлттэй бөмбөгөөр исламын дайчдын хураан хадгалж байсан хэдэн арван тонн тэсрэх бодисуудыг бөмбөгдөн дэлбэлсний улмаас тэсрэх удирдлагатай төхөөрөмж бэлтгэдэг заводыг бүрэн устгажээ.

 

Эль-Габ хөндийн  Хан-Шейхун суурингийн ойролцоо Су-25 дайрагч онгоцнууд “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн хээрийн томоохон лагерийг устгасан байна.

 

Сармин районд “Исламын улс” бүлгийн командын байрыг устгажээ. Радио тагнуулын алба тэнд хээрийн дарга нарын зөвөлгөөнтэйг барьсан байв. Шөнө уг газар есөн жийп ирсний дараа Су-34 онгоцноос КАБ-500 удирдлагатай бөмбөгөөр уг байрыг бөмбөгдөн устгажээ.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж