Г.Гиффордс гэрэл зургаа Facebook-т нийтлэв

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Г.Гиффордс гэрэл зургаа Facebook-т нийтлэв

Өнгөрсөн нэгдүгээр сард толгойдоо шархтсан Аризона мужийн конгрессмен Габриэль Гиффордс Facebook дэх өөрийн хуудсанд хоёр гэрэл зураг тавьжээ. Тайлбарт нь өгүүлснээр тэр эмэгтэйн танил гэрэл зурагчин Фэрес Келлер Вайс (Phares Keller Weis) зургуудыг авсан байна.

Габриэль Гиффордс эмнэлгийн өрөөндөө зургаа авахуулсан байна. Нэг зурагт нь өөрөө, нөгөө зурагт нь эхийн хамт гарсан байна. Гиффордс танил зурагчнаараа зургаа авахуулах гэсэн ба Вайс хүсэлтийг нь биелүүлэхдээ дуртай байсан гэж ярив. Конгрессмен эмэгтэйн шарх санаснаас гайгүй байсан учраас нэгдүгээр сарын сүүлчээс түүнийг Техас дахь сэргээн амьдруулах төвд шилжүүлэн эмчилж байгаа юм. Уг зургуудыг дээрх төвд тавдугаар сарын 17-нд авсан байжээ.

Ш.МЯГМАР

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж