Газар доор авто зогсоол барина

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Газар доор авто зогсоол барина

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.6-д заасан “Замын байгууламж, нүхэн гарц, газар доорх болон олон давхар авто зогсоолуудыг жил бүр төлөвлөн барьж байгуулах” арга хэмжээний хүрээнд Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 28 байршилд тохижилт бүхий газар доорх авто зогсоолыг барихаар төлөвлөж байна. 

Хүчин чадлын хувьд тухайн байршлаасаа хамаараад, хот байгуулалтын норм дүрэмд нийцүүлэн 30-120 машины авто зогсоол байна гэж төлөвлөжээ.

Журмын дагуу төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох байгууллагуудаас тухайн байршлын газар эзэмшил, шугам сүлжээ гэх мэт мэдээлэл авч, төсөл бичих ёстой. Төслийн нийт төсвийн хөрөнгийн 60 хувийг өөрийн дансанд байршуулсан байх, тухайн төслөө иргэдэд танилцуулж санал авсан эсэх гэсэн дөрвөн зүйлийг шаардаж байгаа аж.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж