АНУ-ын тагнуулын төв газрын даргын е-мэйлийг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын тагнуулын төв газрын даргын е-мэйлийг хакерджээ

 

АНУ-ын тагнуулын төв газрын /CIA/ дарга Жон Бреннаны хувийн е-мэйл хаягийг дунд сургуулийн сурагч хакердаж, ажлын холбогдолтой файлуудыг олсныг “New York Post” сонинд мэдээлжээ. АНУ-ын тагнуулын төв газрын даргын цахим хаягийг хакердаж, албаны холбогдолтой баримт бичгүүдийг дэлгэсэн этгээдийн “Твиттер” хаягт түүнийг 13 настай гэсэн байгаа аж.

 

Үүний дараа “Wikileaks” сайтад Жон Бреннаны хувийн е-мэйл хаягаас авсан гэх зарим мэдээллийг нийтэлсэн байна. “Wikileaks” сайтад нийтэлсэн зургаан бичиг баримтад аюулгүй албанд ажилтан шалгаруулж авах тухай 2007 оны анкетын загвар, Сенатын тагнуулын хорооны дэд даргыг сонгох санал тавьсан 2008 оны захиа зэрэг байгаа аж.

 

АНУ-ын тагнуулын төв газраас Жон Бреннаны гэр бүлийн цахим хаягийг хакердсан нь гэмт хэрэг хэмээн мэдэгджээ. Одоогоор энэ хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /FBI/ болон Нууц албанаас мөрдөн шалгаж байгаа аж.

 

Жон Бреннан АНУ-ын ерөнхийлөгчийн дотоодын аюулгүй байдал болон терроризмын эсрэг бодлогын зөвлөхөөр дөрвөн жил ажилласны дараа 2013 онд Тагнуулын төв газрын даргаар томилогдсон юм.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж