МВХ-ны “Цом”-ын тэмцээн Буянт-Ухаа ордонд болж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

МВХ-ны “Цом”-ын тэмцээн Буянт-Ухаа ордонд болж байна

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан баг өрсөлдөж байгаагаас эдгээр өдрүүдэд эхний тойргийн тоглолтууд болж байна. Тэмцээн хоёр тойрог болж, хамгийн өндөр оноотой дөрвөн баг хагас шигшээд үлдэж, цомын төлөө өрсөлдөх юм.

Багууд одоогоор 2-3 тоглолт хийгээд байгаагаас эрэгтэйчүүдэд “Алтайн барс”, “Эрчим” багууд 4 оноотой, эмэгтэйчүүдэд Сүхбаатар аймаг, “Монти” багууд 6 оноотой хэсгээ тэргүүлж байна.  

Өнөөдрийн тоглолт 10.00 цагаас “Монти”-“Алтайн барс” эмэгтэй багуудын тоглолтоор эхэлнэ.

Пүрэв гариг (X.22):

  • “Монти”- “Алтайн барс” (эмэгтэй)
  • Булган аймаг – “Эрчим” (эрэгтэй)
  • “Хилчин”  – “Эрчим” (эмэгтэй)
  • “Тэнүүн-Огоо” – “Алтайн барс” (эрэгтэй)
  • Булган аймаг – Сүхбаатар аймаг (эмэгтэй)
  • “Хасу мегастарс” – Сэлэнгэ аймаг (эрэгтэй) багууд тус тус тоглоно.

Волейболын холбооны “ЦОМ”-ын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа мягмар гаригт болсон бөгөөд МВХ-ны ерөнхийлөгч Ц.Баярбаатар, дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, удирдах зөвлөлийн тэргүүлэгч Л.Алтансүх, С.Баяраа, гавьяат тамирчин Ц.Шоовдор, ХХЕГ “Хилчин” багийн эзэн, хурандаа Д.Нэргүйбаатар нар оролцлоо. Энэ үеэр спортын мастер цолыг М.Цэрэнбаатар (“Хасу Мегастарс”), Б.Наранбаяр (“Алтайн барс”), Б.Чинбат (“Тэнүүн-Огоо”), О.Баярхүү (“Уурхайчин”), спортын дэд мастер цолыг Э.Мөнх-Эрдэнэ, Г.Ууганбаяр (“Тэнүүн-Огоо”), Э.Мөнхболд, Б.Алтансүх (“Алтайн барс”), Э.Мөнхбат (“Эрчим”) нар хангасныг гардуулан өгсөн байна.

  Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж