U-17 ангиллын улсын аваргууд өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

U-17 ангиллын улсын аваргууд өнөөдөр тодорно

Хөлбөмбөгийн ногоон талбай дээр тэмцээн, уралдаан үргэлжилсээр. Идэрчүүдийн 17 хүртэлх насны тэмцээн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний хагас шигшээ тоглолтууд болж, “Хоромхон” клуб, Дарханы “Дархан-Хаан хүнс” багийг буулган авснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болжээ. Тоглолт 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөж, ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор шийдвэрлэхэд “Хоромхон” 5:4 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан байна. Тэд маргааш аваргын төлөө “Сэлэнгэпресс” багтай тоглох юм. Тэдний тухайд хагас шигшээд 3:1 харьцаатай Зүүнхараагийн “Бамбар” багийг буулган авсан юм.

Сонирхуулахад, тэмцээний шөвгийн наймд шалгарсан багуудад Идэрчүүдийн лигт өрсөлдөх эрх олгож буй бөгөөд тэдгээр багууд ирэх сарын 1-нээс өмнө шийдээ өгөх ёстой гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж