Ард олноо Өвгөн Гэсэр лам хэмээн өргөмжлөгдсөн, хувилгаан Цэвээн-Арашийн Чүлтэмжамцын баруун гарын шавь, цорж Аграмба Р.Санжайжавын мөнхийн бясалгалт шүтээнийг өнөөдөр Гандантэгчэнлийн хийднээ заллаа.
Ингэснээр сүсэгтэн олон өнөөдөр, маргааш хоёр өдөр 09-17 цагийн хооронд төв ганданд мөргөж, залбирах боломжтой юм. Харин энэ сарын 25-ны өдөр төрөлх нутаг Архангай аймгийн Цахир сумнаа Аграмба Р.Санжайжавын шүтээнийг шилжүүлэн залах ажээ.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД