AP: Амь үрэгдэгсдийн тоо 2177 болжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

AP: Амь үрэгдэгсдийн тоо 2177 болжээ

 

Саудын Мекка хотод хаж хийж байх үеэр гарсан шахцалдаанд амь үрэгдэгсдийн тоо 2177 болов. Энэ тухай өөрийн тооллогод үндэслэн Associated Press агентлаг мэдээллээ. Амь үрэгдэгсдийн нэр, хаяг тодорсноор хохирогчдын тоо өссөөр байна. Мөн хэдэн зуун хүнийг сураггүй болсонд тооцож байна.

 

Үүний өмнө гарсан албан ёсны мэдээнд Мекка дахь үймээнт байдлын улмаас амь үрэгдэгсдийн тоо1453 хүрсэн тухай мэдээлж байсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж