НҮБ-ын ЕА-н экс даргад албан ёсоор ял тулгалаа

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

НҮБ-ын ЕА-н экс даргад албан ёсоор ял тулгалаа

 

Нью-Йоркийн “Их шүүгчид” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга асан, Антигуа ба Барбуда улсын байнгын төлөөлөгч Жон Эшт авлигын хэргийн ял сонсголоо гэж Reuters дамжуулав. Хятадын Макаод үл хөдлөх хөрөнгө барихтай холбоотой авлигын хэргийн сэжигтэн, Хятадын зуучлагч Нг Лап Сэнг болон өөр гурван хүнд ял сонсгох тухай захидлыг мөн тэд бэлтгэсэн байжээ.

 

Жон Эш Макаод НҮБ-ын хурлын төв бариулах тухай захидлыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлж, барилгын ажлыг Нг Сэнгад хариуцуулсан гэж мэдэгдэж байжээ. НҮБ энэхүү авлигын хэрэгтэй холбогдуулан өөрийн дотоод аудитийг явуулж эхлээд байгаа аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж