"Хизб ут-Тахрир аль-Ислами" гэх террорист байгууллагатай холбоотой хэргээр зуугаад хүнийг цагдаагийн газар авчирч байцаажээ. Энэ тухай Оросын ДХЯ-ны сайтад мэдээлэв. Одоогоор тэднээс 20 хүнийг нь баривчилсан байгаа гэнэ. Москвагийн Мещанскийн шүүхэд баривчлах тухай хэргүүдийг танилцуулжээ. “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар хэт даврагчдын үүрийн даргаас эхлээд 20 хүнийг саатуулсан. Хэт даврагчдын бүлэг Исламын сүсэгтнүүдийн дунд хориотой зохиол тарааж, зэвсэгт бүлгийнхний санхүүжилтэд тусалж байсан” гэж ДХЯ-ны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Лефортовын шүүх өмнө нь "Хизб ут-Тахрир аль-Ислами" бүлгийн гэх хоёр хүнийг баривчлах шийдвэр гаргаж байсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ