Сагсан бөмбөг сонирхогчид, спортын хүрээнийхэн NBА-ийн алдарт тоглогч Ламар Одомд санаа зовинож, түүний тухай мэдээлэллд дэлхийн өнцөг булан бүрээс анхаарал хандуулж байна. NBА-ийн сагсан бөмбөгч Ламар Одом аравдугаар сарын 13-ны шөнө Невада мужийн "Love Ranch" эмсийн хүрээлэнгээс ухаангүй байдалтай олдсоны улмаас эмнэлэгт хүргэгдэн, гурван өдрийн дараа ухаан орсон билээ. Түүнийг олох үед ямар байдалтай байсан болон түүний захиалсан буудлын өрөөг харуулсан зургууд дэлгэгдэж эхэлжээ. Түүнд тохиолдсон явдал, бодит байдлыг өгүүлсэн dailymail.co.uk сайтын сурвалжлагыг хүргэж байна.
- Энэ зураг бол Ламар ухаангүй олдохоос нэг өдрийн өмнө, түүний өрөөндөө захиалдаг байсан биеэ үнэлэгч нарын авсан зураг юм. Орны хажуугийн шүүгээн дээр эмсийн хүрээлэнгийн эзэн Денис Хофийн "Pimp" нэртэй ном, лаа, секс тоглоом, мөн хүүхдийн тос харагдаж байна.
- Харин энэ зургийг биеэ үнэлэгч нар дэлгүүр рүү хүнсэнд гарахынхаа өмнө авчээ. Тэднийг буцаж ирэх үед Ламар аль хэдийн унтсан байж. Тэр энэ өрөөнд аравдугаар сарын 9-ний баасан гаригаас хойш байрласан бөгөөд дөрвөн өдрийн дараа хэрэг гарчээ. Эдгээр зургийг дарсан бүсгүй "Ламарыг өөртэй нь хамт байхдаа хэвийн байсныг гэрчлэх гэж зураг авсан" хэмээн ярьжээ.
- Ламар Одом Ким Кардашьяны дүү болох Хлое Кардашьянтай 2011 оны аравдугаар сард гэрлэсэн боловч хоёр жилийн дараа салах шийдвэр гаргаж, одоог болтол шүүхээр энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэд одоо болтол хууль ёсны эхнэр, нөхөр хэвээрээ байгаа гэж ойлгож болно.
- Ламарын ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарсан байдалтай байхыг анх олж харсан биеэ үнэлэгчид болох Моника Монро (зүүн) Райдер Черри (баруун) нарын зураг. Тэд түүний өрөөнд нэг өдрийн хугацаанд зургаан удаа орж, гарчээ.
- Энэ зургийг хэрэг явдал гарсны маргааш буюу аравдугаар сарын 14-ний өдөр авсан бөгөөд түүний буудалд амьдарч байхдаа хэрхэн хооллож байсныг харуулжээ. Ламар KFC-ийн тахианд дуртайгаас гадна нэг дор гурван таваг стейк иддэг гэнэ. Шилэн саванд байгаа нь тарвас жимс. Харин хөргөгчний хаалганд цэвэр ус болон лаазтай Red Bull харагдаж байна.
- Түүний дөрөв хоногийг турш амьдарсан VIP өрөөний тооцооны хуудас.
- Ламар Одомыг буудлаас олсон даруйд түргэн тусламж дуудсан боловч 6 фут 10 инчийн өндөртэй тамирчныг багтаах зайтай машин олдоогүй тул галын машинаар Лас Вегасийн эмнэлэг рүү зөөжээ. Хэргийн шалтгааны талаархи анхны дүгнэлтүүдэд түүнийг кокайн болон ургамлын гаралтай Виагра хэтрүүлэн хэрэглэснээс ухаан алдсан гэж тодорхойлсон бол "Daily Mail Online" сайт түүнийг "Speedball" нэртэй героин юм уу, метадон агуулсан кокайн бүхий тариаг судсаараа тарьж байсан тухай бичжээ. Хэдийгээр "Love Ranch" эмсийн хүрээлэнгийн ажилтнууд "Үйлчлүүлэгч нартаа мансууруулах бодисоор огт үйлчилдэггүй" гэж мэдэгдэж байгаа ч эмнэлгийн ажилтнууд түүний биеэс тариурны зүүнд хатгуулсан ул мөр олсон юм.
- Ламарын хадам эгч Ким Кардашьян түүнийг хурдан эдгэрэхийг хүсэн залбирч буйгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
- Ламар Одомын хуучин эхнэр Лиза Моралес болон тэдний хүү Ламар Одом Жр нар болсон явдлын дараа Лас Вегасийн "Sunrise" эмнэлэгт ирэв.
Ламарын аав Жое Одом хүүгээ ухаан орсны дараа буюу өнгөрсөн амралтын өдөр эмнэлгээс гарч яваа байдал…
- Хэдийгээр Ламар Одом гурван өдрийн туршид ухаангүй байсны эцэст сэргэж, ухаан орсон боловч бие нь сайжирч, хэвийн алхаж, ярьдаг болох хүртэл нилээд хэдэн сарын эмчилгээ хэрэг болох төлөвтэй. Олныг цочирдуулсан энэ хэргийн дараа эхнэр Хлое Кардашьян нь түүний хажууд үлдэхээр шийдсэн гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж эхэлжээ. Кардашьяны гэр бүлийнхэн Ламар Одомыг эргэхээр өнгөрсөн амралтын өдөр Лас Вегаст иржээ.
- "Love Ranch" эмсийн хүрээлэнгийн эзэн Хоф гэгч 68 настай эр Невада мужид ийм төрлийн есөн газар ажиллуулдаг аж. АНУ-ын хуулиар 700,000-аас доош хүн амтай мужид эмсийн хүрээлэн байгуулахыг зөвшөөрдөг учир Невада мужид энэ төрлийн бизнес газар авсан байдаг.
- "Love Ranch" эмсийн хүрээлэн.
Бэлтгэсэн: Г.СҮМБЭЭ