“Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо” үзэсгэлэн, яармаг энэ сарын 23-27-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болно.
Энэ үеэр ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Хөлбөмбөгийн холбоо, Спортын захиргаа, Бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн газар хамтран хоёр орны 15 хүртэлх насны ангиллын хөлбөмбөгчдийн тэмцээн зохион байгуулах юм. Тэмцээнд Монголын дөрөв, БНХАУ-ын дөрөв, нийт найман баг хүч үзэхээр болжээ.
МХБХ-ноос энэ жил дотооддоо өндөр амжилт үзүүлсэн “ДМЮ”, “Монголын тэмүүлэл”, “Хараацай”, “Дэрэн” клубийн 15 хүртэлх насны багийг Хөх хотод болох тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцуулахаар болсон байна. Тамирчид өчигдөр урд хөршийг зорилоо.
Клубуудын амжилтыг амжилтыг сонирхоно уу.
“ДМЮ” клуб:
- МХБХ-ны футзалын УАШТ – Алтан медаль
- МХБХ-ны футзалын лиг – IV байр
- МХБХ-ны талбайн УАШТ – Алтан медаль
- МХБХ-ны талбайн лиг – Алтан медаль
“Монголын тэмүүлэл” клуб:
- МХБХ-ны футзалын УАШТ – Мөнгөн медаль
- МХБХ-ны футзалын лиг – Хүрэл медаль
- МХБХ-ны талбайн УАШТ – 1/4 шигшээ
- МХБХ-ны талбайн лиг – Мөнгөн медаль
“Хараацай” клуб:
- МХБХ-ны футзалын УАШТ – 1/4 шигшээ
- МХБХ-ны футзалын лиг – VII байр
- МХБХ-ны талбайн УАШТ – 1/4 шигшээ
- МХБХ-ны талбайн лиг – Хүрэл медаль
“Дэрэн” клуб:
- МХБХ-ны футзалын УАШТ – 1/8 шигшээ
- МХБХ-ны футзалын лиг – Оролцоогүй
- МХБХ-ны талбайн УАШТ – 1/4 шигшээ
- МХБХ-ны талбайн лиг – IV байр
Б.ЭНХ