Хотын замын ачаалал 40 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Хотын замын ачаалал 40 хувиар буурчээ

Хотын замын ачаалал 40 хувиар буурчээ

Улаанбаатар хотын хөгжил, өөрчлөлт, шинэчлэлтийг хөндөж буй “Хотын хөгжил” долоо хоногийн онцлох сэдвийн хүрээнд нийслэлийн замын асуудалд анхаарал хандууллаа.


Улаанбаатар хотыг тойрсон 700 гаруй километр зам бий. Албаны хүмүүсийн хэлж буйгаар үүнээс 250 орчим километр замыг нь сүүлийн гурван жилийн хугацаанд шинээр барьжээ. Ингэхдээ 100 орчим уулзварыг өргөтгөн, шинэчилсэн байна. Энэ нь замын хөдөлгөөний эрчимд олон эерэг өөрчлөлтүүдийг авчирсан тухай нийслэлийн Замын цагдаагийн газрын ахлах байцаагч Ж.Энхбат онцлов.

Тухайлбал, тогтмол түгжрэл үүсдэг байсан Саппорогийн тойрог дөрвөн замын уулзвар болсноор хөдөлгөөний эрчим сайжирчээ. Түгжрэлийн өөр нэг цэг нь орон сууцны хороолол доторх замууд байдаг. Тэгвэл өнгөрсөн 2012-2014 онд багтаан орон сууцны дундах орц, гарцын 35.36 километр авто замуудыг шинэчилж, өргөтгөсөн байна. Товчхондоо бол сүүлийн гурван жилд Улаанбаатар хотын замын ачаалал 40 хувиар буурсан гэх мэдээллийг албаны хүмүүс өгөв.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд зам шинээр тавьж, өргөтгөхийн зэрэгцээ хотын төв замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдэд дугаарын хязгаарлалт тавьж эхэлсэн нь замын хөдөлгөөний соёлыг нэмэгдүүлж, ачааллыг бууруулах гол үр дүнтэй арга байсныг иргэд ч онцолж байна.

Ялангуяа дээрх шийдвэр нь төв замын хөдөлгөөнийг сийрүүлэх хамгийн оновчтой арга байсан гэж Замын цагдаагийн газрынхан албан ёсны тоо баримт, судалгааны үндэслэлтэйгээр тайлбарлаж байв.

Хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад гол түлхэц болсон өөр нэг жишээгээр "Энхтайваны гүүр"-ийн зүүн талд "Нарны зам"-тай шууд холбогдсон нүхэн гарц ашиглалтад орсныг албаныхан онцолж байлаа. Цаашид "Энхтайваны гүүр"-ийн замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурна гэсэн тооцооллыг НЗЦГ-аас гаргажээ.

Гэхдээ жил ирэх бүр хотын хөдөлгөөнд оролцох автомашины тоо өсч, зам тээврийн ослын тоо буурах биш нэмэгдэх хандлагатай болсныг дурьдахгүй өнгөрч болохгүй. Эх сурвалжийн мэдээлснээр Улаанбаатар хотод өдөрт 300-400 орчим зам тээврийн осол бүртгэгддэг аж.

  • Дээрх сэдвийн хүрээнд НЗЦГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхбат дараах мэдээллийг өглөө.

Сүүлийн гурван жилд хотын замд гарсан өөрчлөлтүүд:

  • Замын ачаалал 40 хувиар буурсан.
  • 100 орчим уулзваруудыг өргөтгөн шинэчилсэн.
  • Шинэ замын гэрэлтүүлэг, явган зам, тохижилт сайжирсан.
  • Байнгын түгжрэлтэй замууд таг гацахаа больсон.
  • Замын шинэчлэлтэй холбоотойгоор жолооч нарын соёл нэмэгдсэн.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж