“Мотив” тоглолтын бэлтгэлдээ оржээ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

“Мотив” тоглолтын бэлтгэлдээ оржээ

“Мотив” хамтлагийн залуус энэ зун амарч чадахгүй гэнэ. Тэд ирэх есдүгээр сарын 9-ныг хүртэл завгүй ажиллах аж. Учир нь тэд ирэх есдүгээр сарын 9-нд “UB Palace”-т хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. “Мотив”-ын залуус хэдийнэ тоглолтынхоо бэлтгэлд орчихсон байгаа гэнэ. Энэ удаад тэд илүү чанартай, эрч хүчтэй, жинхэнэ шоу тоглолтыг хийх зорьж байгаа аж. Мөн анхны “Хайрын гэгээ” цомогт багтсан бүх дуугаа клиптэй болгох төдийгүй хоёр дахь бие даасан цомгийн ажлаа ч эхлүүлээд байгаа гэсэн. Тиймээс энэ зун “Мотив”-ын залуус завгүй ажиллах нь ээ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж