Аль Пачино 40 насаар дүү бүсгүй дэгээджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Аль Пачино 40 насаар дүү бүсгүй дэгээджээ

Жүжигчин Аль Пачиног инээмсэглэж байгааг харж байна уу? Түүнд ингэж инээх шалтгаан байгаа болоод тэр. “Загалмайлсан эцэг” киноны од Холливуудын жүжигчин Аль Пачино Нью Йорк хотод болсон “Tony Awards” наадмын үеэр залуухан, үзэсгэлэнт аргентин найз бүсгүйгээ дагуулан ирж “гангарчээ”. 

Голт бор цэцгийн өнгөтэй даашинзаар гоёсон бүсгүй өдгөө 71 настай жүжигчин эрийг гараас нь чанга атгасан байсан гэнэ. Испани хэл дээрх хэд хэдэн киноны гол дүрд тоглосон Луцила Сола хэмээх бүсгүй Аль Пачиногоос 40 насаар дүү бөгөөд “Wilde Salome” киноны зураг авалтын үеэр танилцсан ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж