ШЄХТГ-ын дарга Т.Аюурсайхантай уулзаж сvvлийн vед Улаанбаатарын нэгээхэн хэсгийнхний амьдралыг залгуулдаг “Да хvрээ” зах болон автомашины худалдаа эрхлэгчдийн эрх ашиг хєндєгдєж байгаа болон цаг vеийн бусад асуудлаар ярилцлаа. Хаана энгийн иргэд, хэрэглэгчдийн эрх ашиг зєрчигдєж, хvний эрхийн асуудал хєндєгдєж байгаа болгонтой тэмцэж, асуудлыг нягталж, газар дээр нь шалган зєрчлийг єєрийн эрх мэдлийн хэмжээнд зохицуулах нь Т.Аюурсайхан даргын єдєр тутмын ажил байдаг. Тэгээд ч О.Магнай дарга шиг асуудлыг тэгтэл нь их дэврээгээд байхгvй хэрнээ бvх асуудалд тєрийн хvний зарчмаар ханддагт нь хэрэглэгчид болон зєрчил гаргагчид ч Т.Аюурсайхан даргад хvндэтгэлтэй ханддаг юм билээ.
-Сvvлийн vед “Да хvрээ” болон бусад газар автомашины худалдаа эрхэлдэг ард иргэд тэдгээр захыг Улаанбаатараас гаргаж, 22-ын товчооны урд байршуулах гэж байгааг ихээхэн эсэргvvцэж байгаа. Та бvхэн энэ талаар шалгалт хийж, Улаанбаатар хотын удирдлагуудын энэ шийдвэрийг хууль бус хэмээн зарлаж байсан. Энэ асуудал юу болж байна?
-Улаанбаатарын тодорхой хэсэг нь амьдралаа залгуулдаг автомашины захуудыг нvvлгэн шилжvvлэх, газар чєлєєлєхтэй холбоотой хотын удирдлагуудын гаргасан шийдвэрийг сvvлийн хэдэн сарын турш газар дээр нь очиж шалгаж ажилласан. Энэ талаарх гомдлыг Монголын Худалдаа аж vйлдвэрийн танхимын дэргэдэх зєвлєл болон аж ахуй эрхлэгчдийн зvгээс гаргасан юм. Бидний зvгээс НИТХ-ыг тогтоол шийдвэрээ тодорхой хууль дvрмийн хvрээнд, хуульд нийцvvлэн гаргах шаардлагатай гэж vзэж байгаа. Ингэхдээ бид шинэ бvтээн байгуулалтыг vгvйсгэж, Улаанбаатарын автомашины тvгжрэлийг бууруулах чиглэлд хийж байгаа тэдний шийдвэрийг буруутгасан зvйл байхгvй. Гагцхvv vйл ажиллагаа явуулж, тушаал шийдвэр гаргахдаа Монгол Улсад хvчин тєгєлдєр мєрдєгдєж байгаа хуулийн дагуу л гарга гэж байгаа. Автомашины худалдаа эрхэлж байгаа захуудын хувьд Монгол Улсын хууль дvрмийг зєрчсєн зvйл тогтоогдоогvй. Дээрээс нь агаарын болон хєрсний бохирдлын хэмжээг хэрхэн тогтоосон талаарх мэргэжлийн байгууллагуудын дvгнэлт байхгvй хэрнээ хvчээр vйл ажиллагааг нь зогсоохоор албадаж байгаа нь бусдын эрхийг хязгаарласан, аль нэг аж ахуй эрхлэгчдэд давуу байдал олгоход чиглэгдсэн vйл ажиллагаа болжээ гэж vзсэн.
-Гэтэл нєгєє талдаа єчнєєн хєрєнгє мєнгє гаргаад зам талбайг нь барьж байгуулчихсан “Авто худалдааны цогцолбор”-ын vйл ажиллагааг хэрхэн эмх цэгцэнд нь оруулах вэ. “Да хvрээ” болон бусад газар автомашины худалдаа эрхлэгчид “Бид тэр хол газар руу явахгvй” л гээд байгаа?
-Аж ахуй эрхлэгчидтэй холбоотой тодорхой яриа хэлцэл явагдаж байгаа гэж vзэж байна. Тэдгээр аж ахуй эрхлэгчдийн нэлээд хэсэг нь “Авто худалдааны цогцолбор” руу нvvхийг дэмжиж байгаа юм билээ. Гагцхvv тэнд нь одоогоор авто зам тавьж, талбайг нь цардан хэдэн вагончик тавьснаас єєр олигтой тохижилт, vйлчилгээний ажил хийгдээгvй шахам байгаа юм билээ. Мэдээж одоо байгаа байдлыг нь дордуулчихаар нєхцєлд хэн ч гэсэн ажиллаж, хєдєлмєрлєхєд хэцvv шvv дээ. Vнэхээр шударга єрсєлдєєний зарчмаар явбал хvссэн хvсээгvй аж ахуй эрхлэгчид єєрсдєє тийшээгээ нvvж, орчин нєхцєлєє тордож дээшлvvлээд л явчихна гэж vзэж байгаа.
-Дугуй тvгжих нь бас л илтэд хууль зєрчсєн vйлдэл гэж vзсэн байсан. Энэ асуудал ямар шатанд явна?
-Энэ талаар єнгєрсєн сарын 24-нд шvvх хурал болж зориулалтын дугуй тvгжигч ашиглах журмыг илт хууль бус болохыг нь тогтоосон. Бид энэ асуудлаар “Шударга тєрийн тєлєє” болон “Монголын хуульч эмэгтэйчvvдийн холбоо”-той хамтран ажиллаж байгаа. Яагаад хамтарч байна вэ гэвэл манайхаас зєрчлийг арилгуулах, торгууль шийтгэл ногдуулах, хууль бус тушаал шийдвэрийг хvчингvй болгуулахад чиглэгдсэн арга хэмжээнvvдийг авдаг болохоос бус vvний цаана хууль бусаар торгуулчихсан олон мянган иргэний гомдлыг бvрэн дvvрэн барагдуулах боломжгvй юм. Жишээлбэл машинаа ачуулсны тєлєє 647 сая, дугуй тvгжээд 247 сая тєгрєгний хохирол учирчихсан. Vvнийг иргэдэд нєхєн тєлvvлэхийн тулд стратегийн ємгєєлєл vзvvлэх, шvvхэд иргэдийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах шаардлагатай учраас энэ талын vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллагуудтай хамтраад эхний vе шатны тодорхой шийдвэрvvд нь гараад явж байгаа.
-Энэ нь анхан шатны шvvхийн шийдвэр гэсэн vг vv?
-Тийм. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шvvхийн шийдвэр гарсан байгаа.
-Одоо тэгвэл давж заалдаад заргалдаад л явчих байх даа?
-Одоогийн байдлаар хууль бус гэдэг нь тогтоогдоод энэ vйл ажиллагаа бvрэн зогсчихсон байгаа.
-Нийтдээ 900-гаад сая тєгрєгєє хураалгаж, хохирчихсон иргэд энэ мєнгєє яаж эргvvлэн олж авах вэ. Ганц нэгээрээ яваад ч барахгvй байх даа?
-Эдгээр иргэд эрх ашгийг дээрх тєрийн бус байгууллагуудтайгаа хамтран шvvхэд нэхэмжлэн хамгаалж байгаа. “Шударга тєрийн тєлєє”, “Монголын хуульч эмэгтэйчvvдийн холбоо” тєрийн бус байгууллагууд єєрсдийн зvгээс ємгєєлєгчдєє гаргаж, иргэдийн нэхэмжлэлийг гарган эрх ашгийг нь хамгаалж байна. Цаашлаад гаргасан шийдвэрээ баталгаажуулан иргэдийн хохирлыг барагдуулж дуусах чиглэлд vйл ажиллагаагаа зангидна. Дугуй тvгжих vйл ажиллагаа нь ямар ч хуульд заагдаагvй, цоо шинэ журмыг дур мэдэн гаргаж ирсэн байгаа. Бидний хяналт шалгалтын ажлын явцад ч гэсэн Замын цагдаагийн нєхєдvvд ажлын хэсэг дээр ярьж л байсан. Дугуй тvгжих нь замын тvгжрэлийг сааруулахаас илvvтэй улам их бєєгнєрєл vvсгэж, тэдний ажлын ачааллыг нэмэгдvvлдэг гэдгийг хэлж байсан нь шvvх дээр нотлогдсон.
-Тэгвэл машинаа ачуулж, дугуйгаа тvгжvvлээд дээр нь торгуулж хохирсон иргэд тэр мєнгєє олж авахын тулд дээрх хоёр тєрийн бус байгууллагад л хандах шаардлагатай юу?
-Манай байгууллага ч хамтран ажиллаж, хохирсон иргэдийн бvртгэлийг гаргаж байна. Ер нь нэгдсэн журмаар дээрх хохирлыг барагдуулахаас гадна албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан асуудал ч яригдах нєхцєл байдал vvсч байна гэж ойлгож байгаа. Энэ талаар улсын байцаагчийн албан ёсны дvгнэлт ч гарсан. Тvvнээс гадна єнєєдрийг хvртэл яг хэчнээн тєгрєгийн хохирол учирчихаад байгааг ч нэмж тогтоох шаардлагатай болж байна.
-Та сая албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан асуудлаар хэрэг vvсч ч магадгvй талаар хэллээ. Энэ нь хууль эрхзvйн хvрээнд аль хэр боломжтой вэ?
-Шийдвэр гаргагчдад Захиргааны хариуцлага ногдуулсан байгаа. Жишээлбэл тус бvрт нь 960 мянган тєгрєгийн торгуулийн арга хэмжээ авсан. Хэрвээ шvvхийн шийдвэр эцсийн шатанд баталгаажсан тохиолдолд цааш нь хууль хяналтын байгууллагад ч шилжvvлж болзошгvй.
-Тухайлбал ямар ямар албан тушаалтанд хариуцлага тооцохоор болж байгаа юм бол?
-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvл, НИТХ-ын дарга Д.Баттулга болон тэргvvлэгчдэд захиргааны хариуцлага ногдуулах шийдвэр гарсан.
-Орон сууцанд амьдардаг хvмvvс СЄХ-тойгоо учир зvйгээ ололцох гэж бас нэг хєєрхєн юм болдог. СЄХ гэснээс дээхнэ Сууц ємчлєгчдийн Дээд зєвлєл болон ШЄХТГ-ын хооронд багагvй маргаан, мэтгэлцээн яваад байсан. Тэр асуудал яаж шийдэгдсэн бэ?
-Нийгэмд иргэдийг бухимдуулсан, тодорхой албан тушаалтан, аж ахуй эрхлэгчдээс хууль зєрчсєн vйл ажиллагаа болгонтой ШЄХТГ тулж ажиллаж ард иргэдийн эрх ашгийг хамгаалдаг. Хаана Иргэд, хэрэглэгчдийн эрх ашиг зєрчигдєж байгаа болгонд манай байгууллага хvрч, хяналт шалгалт хийж иргэдийн гомдлыг барагдуулах бvрт бидний ажлыг харлуулах гэсэн, нийгэмд буруу ойлголт тєрvvлэх гэсэн гvтгэлэг дайралт байнга шахуу л гарч байдаг. Биднийг хэт нэг талыг барьж, магадгvй улстєржиж байна гэсэн шvvмжлэл, маргаан єрнvvлдэг. Сууц ємчлєгчдийн холбооны Дээд зєвлєлийн хувьд тодорхой хууль зєрчин, хууль бус татвар хураамжийг иргэдээс тєвлєрvvлсэн. Дээр нь ТББ хяналт шалгалт хийх эрхгvй байдгийг зєрчин хяналт хийж, торгууль тавьдаг гэх мэтчилэн хууль зєрчсєн vйл ажиллагаанууд нь шvvх дээр яригдаж vvний дагуу буруугаа хvлээн Эвлэрлийн гэрээ байгуулсан ч тvvнийгээ удалгvй зєрчсєн. Шvvхээс тодорхой шийдвэр гарч, СЄХ-ны Дээд зєвлєлийг татан буулгах шийдвэр нь нэгэнт гарчихсан байгаа. Гагцхvv 568.5 сая тєгрєгийн хууль бус орлогыг нь буцааж хураан авах гэдэг дээр шvvхийн шийдвэр гарч єгєхгvй байгаа. Тийм ч учраас нэр бvхий шvvгчтэй холбоотой гомдлыг Шvvхийн ерєнхий зєвлєлийн Ёс зvйн хороонд хандан гаргаж, энэ асуудлыг эцэслэн шийдэхээр хєєцєлдєж байна. Яг vvнтэй адилхан хотын удирдлагуудын зvгээс манай байгууллага болон миний биеийг хэтэрхий улстєржиж байна, улстєрийн захиалгаар энэ бvх ажлыг хийж байна хэмээн шvvмжилсээр байгаа. Гэхдээ машин ачих болон дугуй тvгжих vйлчилгээ нь илт хууль зєрчсєн байсныг шvvхээс тогтоочихсон шvv дээ. Товчхондоо НИТХ-ын тэргvvлэгчдийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй тvгжигч ашиглах журам” нь илт хууль бус байсныг шvvх тогтоосон.
-Танай газраас хийж байгаа хяналт, шалгалтуудыг иргэдийн гомдол хvсэлтийн дагуу хийж байна уу, аль эсвэл тєлєвлєгєєт шалгалт бас байдаг юм уу?
-Нэлээн хэдэн vндэслэл байгаа. Хамгийн эхэнд мэдээж иргэдээс ирvvлсэн єргєдєл гомдол, дараа нь хэвлэл мэдээллээр гарч байгаа хэрэглэгчдийн эрх ашиг хохирсон vйлдлvvд, гуравдугаарт єєрийн санаачилгаар, эцэст нь хуульд заасан бусад vндэслэлээр хяналт шалгалтын ажлаа явуулдаг.
-Энэ намар их, дээд сургуулиудын тєлбєр ихээхэн нэмэгдсэн нь багагvй дуулиан, шуугиан тарьсан. Тэр асуудал танай байгууллагын анхаарлын гадна vлдээгvй нь тодорхой?
-Их, дээд сургуулиудын сургалтын тєлбєрийн нэмэгдэлтэй холбогдон оюутнууд, эцэг эхчvvдээс нэлээн их єргєдєл, гомдол ирсэн. Єнгєрсєн ес, болон одоо 10 сард ч хэвлэл мэдээллээр энэ талын мэдээлэл гарсаар л байна. Энэ дагуу бид єнгєрсєн сард хяналт, шалгалт хийсэн. Ер нь сургуулиуд жилийн жилд тєлбєрєє нэмсээр л байгаа. Гэтэл vvнийг нь хянаж шалгадаг байгууллага гэж байхгvй. Хэдэн их, дээд сургуулийн ТУЗ нь хуралдсан болоод л сургалтын тєлбєрєє дур дураараа нэмээд байдаг. Ард нь vр хvvхдээ мэргэжил, мэдлэгтэй болгох гэсэн хєдєєгийн малчин голдуу иргэд л хохироод vлдэж байна. Одоо бvр сайд нь хvртэл “Та нар шийдвэрээ эргэж хараач ээ” гээд чиглэл єгєєд байхад тоож авч хэлэлцдэг сургууль байхгvй болсон. ШЄХТГ-аас энэ асуудалд тодорхой их дээд сургуулиуд дээр хяналт тавих боломжтой гэж vзэж байгаа. Яагаад гэвэл эдгээр сургуулиуд нь тухайн салбартаа давамгай эрхтэй гэдэг нь тогтоогдсон. Єрсєлдєєний тухай хуулийн 7.1-ийн хоёрын дагуу vндэслэлгvйгээр хэт єндєр vнэ тогтоохоос сэргийлсэн арга хэмжээ авч, хяналт тавих боломжтой байдаг.
-МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУVИС зэрэг таван сургууль дээр шалгалт хийсэн тухай яригдаж байсан. Ямархуу vр дvн гарсан бол?
-МУИС-ийн хувьд давамгай байдалтай нь шинжлэх ухааны чиглэлийн сургуулиуд байсан. Тухайлбал математик, физик, биологи, геофизик, хими гэсэн чиглэлvvд дээр дээрх асуудал илvvтэй байсан. Тэд сургалтын тєлбєрєє єнгєрсєн жилтэй харьцуулбал 24.5 хувиар нэмэгдvvлсэн байна лээ. МУБИС-ийн хувьд сургалтын тєлбєрєє 23 хувь нэмэгдvvлсэн бол АШУVИС курс бvртээ ялгавартайгаар нийтдээ 10-68 хувиар нэмэгдvvлсэн байна. Тєлбєр нэмсэн vндэслэлээ сургуулиуд нэгдvгээрт инфляцитай холбон тайлбарлаж байсан. Хоёрдугаарт бусад сургуулиудтай барьцалдаж, гуравдугаарт гадаадын их сургуулиудын тєлбєр харьцангуй єндєр байдаг гэсэн тайлбар тавьдаг. Энэ гурван сургууль иймэрхvv хуульд заагдаагvй vндэслэлээр тєлбєрєє дур мэдэн нэмсэн болох нь тогтоогдсон. Єнгєрсєн оны мєн vетэй харьцуулахад инфляци 6.6 хувьтай байсан. Гэтэл эдгээр сургуулиудын ТУЗ-ийн хуралдааных нь тэмдэглэлийг харахад “Инфляцийн тvвшин 23 хувь байгаа тул сургалтын тєлбєрєє 20 гаруй хувиар нэмсэн” гэж огт vндэслэлгvйгээр бичиж тэмдэглэсэн байх жишээтэй. МУИС-ийн хувьд зєвхєн тєлбєрєє нэмэгдvvлээд зогсохгvй сургалтын суурь хураамж гэж 224 мянган тєгрєг авч байна. Хугацаа хоцорч хичээлээ бvртгvvлсэн бол гэрээнд заагаагvй торгууль тавихаар заасан байсан. АШУVИС дээр цагаан халатыг 27500, футболкыг 15500-аар нэгдvгээр курсын оюутнуудад шахсан нь Єрсєлдєєний тухай хуулийг илт зєрчсєн vйлдэл байсан. Энэ нь єєрєє хариуцлагын єндєр заалттай зєрчил юм. Бид энэ сарын 14-ний дотор ТУЗ-ийнхєє хурлаар хэлэлцэж, шийдвэрээ эргэж хар гэсэн шаардлага хvргvvлсэн.
-Сургуулиудын ТУЗ ч юмуу захирал, удирдлагууд нь танай дээрх шийдвэрийг хэрхэн хvлээж авсан бол?
-Бидний албан шаардлагын хугацаа дуусах хараахан болоогvй байна. Энэ хугацаанд хариу єгєєгvй тохиолдолд дараагийн арга хэмжээ авагдах болно.
-Таныг намын харьяаллаар ажлаа єг гэсэн шаардлага ирж байна уу?
-Одоогоор ямар нэгэн дарамт, шахалт ирээгvй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН