
Нэр алдартай хүмүүстэй санамсаргүй тааралдах баярлахгүй байхын аргагүй явдал гэнэ. “Рэмбо” Сильвестер Сталлоне ч ялгаагүй ажээ. Жүжигчин эр өчигдөр Нью Йоркийн тавдугаар өргөн чөлөөнд алхаж явахдаа Оскарын шагналт нэр жүжигчин Роберт Пе Ниротой тааралдаж учиргүй баярласан гэнэ. Холливуудын ахмад дайчид тэврэлдэн золгож, хөхрөлдөн ярилцаад салсан ажээ. Сильвестер Сталлоне Роберт Де Нирог хараад “Сайн уу?, супер од оо” гэж ёвроод авахад цаадах нь хуучин танилтайгаа санамсаргүй тааралдсандаа гайхаж, “Сайн уу, Нью Йоркийн хүн гуай“ гэж хариулсан гэнэ.
Сталлоне зөвхөн дэлгэцийн бүтээлд сайн зодоонч боловч жингээ алдалгүй сайн барьж байгаа ажээ. Учир нь түүний энэ имиж өөрийг нь од болгосон “Роки” дүрийг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр Нью Йоркт Боксын олон улсын “Hall of Fame” уралдаанд уригдан оролцсон бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнийг одоо ч Роки хэмээн дууддаг байна. Тус тэмцээнд хүнд жингийн дэлхийн аварга Май Тайсон мөн уригдан ирсэн юм байна.
Н.Энх