Пара хөнгөн атлетикчид ДАШТ-ийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Пара хөнгөн атлетикчид ДАШТ-ийг зорилоо

Катарын Доха хотноо аравдугаар сарын 26-31-ний өдрүүдэд зохиогдох пара хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас пара хөнгөн атлетикийн F-57 ангилалд шидэлтийн төрлөөр “РИО-2016” паралимпийн наадамд эрх авсан тамирчин Г.Цогтгэрэл, F-41 ангилалд шидэлтийн төрлөөр Ц.Баттулга нар оролцох гэж байна. Тамирчид өчигдөр Доха хотыг зорьжээ. Тэдний дасгалжуулагчаар Ц.Нэргүйбаатар ажиллах бол баг тамирчдыг Ц.Одонбаяр ахалж байна.

ДАШТ-ээс “РИО-2016” паралимпийн наадмын эрх олгогдох ба 2015 оны чансааг шинэчлэн гаргах юм. Манай улсаас пара хөнгөн атлетикийн ДАШТ-д 2013 оноос хоёр дахь удаагаа оролцож байгаа юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж