Футзалын дасгалжуулагчийн сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Футзалын дасгалжуулагчийн сургалт эхэллээ

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Футзалын дасгалжуулагчийн анхан шатны сургалт Монголын хөлбөмбөгийн холбоонд хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Сургалт МХБХ-ны байранд үргэлжлэх бөгөөд нийт 17 дасгалжуулагч оролцож байгаагийн хоёр нь эмэгтэй дасгалжуулагч бол орон нутгаас таван багш хамрагдаж байна. Нийт 5 хоног үргэлжлэх тус сургалт онол, практик хосолсон сургалттай байх юм.

Сургалтыг Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын мэргэжлийн зэрэглэлтэй, Австрали улсын иргэн, 52 настай сургагч багш STEVEN JOHN KNIGHT удирдаж байна.

Энэ удаагийн сургалт нь Футзалын анхан шатны мэдлэг олгох сургалт бөгөөд үүний дараагаар түвшин ахиулж, хоёр, гуравдугаар шат болон мэргэжлийн гэсэн дараалалтайгаар үргэлжлүүлэх ажээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.THE-MFF.MN

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж