Гүржийн Батуми хотод нэгэн өвөрмөц хөшөө бий. Азербайжен залуу Нино хэмээх гүрж бүсгүйд дурлажээ. Шашин шүтлэг, гарал үүсэл, нийгмийн давхарга гээд олон саад бэрхшээлийг даван бие биеэ хайрласан тэдний дурлал үнэхээр гал халуун байлаа. Олон саад бэрхшээлийг давж, хайраар бүхнийг туулахаар зорьж байсан ч залуу хос нэг л өдөр бууж өгчээ. Дахин уулзахгүйгээр өөр өөрийн замыг хөөж одсон тэдний гунигт түүхээр уран барималч Тамарой Квеситадзе хөдөлдөг хөшөө хийж "Хайртаасаа битгий хагацаарай" гэж залууст сануулж байна.
Эх сурвалж: www.ubs.mn