Нисэх тасалбар ердөө 1 доллар

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Нисэх тасалбар ердөө 1 доллар

 

-Өнгөрсөн долоо хоногийн хамгийн эерэг таатай мэдээнүүдээс-

 

Фото: Arkaprava Ghosh / Barcroft India / ТАСС

 

Заримдаа гунигтай, түгшүүртэй, дургүй хүргэмээр, эмгэнэлт мэдээний урсгалд сайнхан эерэг мэдээлэл дарагдаад өнгөрдөг. Харин бидний завгүй, бухимдал дүүрэн амьдрал таатай мэдрэмж төрүүлэн, сэтгэл сэргээх мэдээллүүдийг энэ удаад тоймлож байна.

 

Долоо хоногийн аян

 

Агаараар аялах нь байтугай, онгоц гэдгийг үзээгүй энэтхэгийн ядууст ердөө нэг доллараар онгоцоор “зорчих” боломжийг олгожээ.

 

India Airline компанийн нисгэгч Бахадур Чанд Гупта өөрийн эзэмшлийн газраа зараад эдэлгээнээс гарсан хуучин Airbus худалдан авчээ. Тэрээр одоо хүссэн хүн бүрийг онгоцтой танилцахыг урьж байна. “Зөрчигч нартаа нэг долларын үнэтэй жинхэнэ нисэхийн тасалбар шиг билет гардуулж онгоцонд сууж, түүнтэй танилцаж, нисэх аюулгүй байдлын тухай заавар сонсох боломжийг өгч байна. Дараа нь тэдэнд пластик зөөлтүүрээр зууш ундаа зөөн дайлаад эцэст нь онгоцны ослын гарцаар тэднийг гулган буулгадаг гэнэ.

 

“Би өөрөө Энэтхэгийн хойд нутгийн Харьян мужийн жижигхэн тосгоны хүн. Надад инженер болж, India Airlines компанийн нисгэгчээр ажиллах боломж гарч ирсэн юм. Манай нутгаас хэн ч ийм зүйл хийж байсангүй. Заримдаа намайг гэртээ очиход нутгийнхан ажлын минь тухай асуудаг байсан юм. Онгоц гэдгийг үзээгүй хүмүүст ажлаа тайлбарлах нь хүндрэлтэй байлаа. Би тосгоныхондоо онгоц үзүүлэхийг дарга нараасаа гуйдаг байсан ч аюулгүйн улмаас түүнийг хийх боломжгүй байв” хэмээн Бахадур тайлбарлав. Ингээд түүнд нэг долларын “нислэг” хийх санаа төржээ.

 

Долоо хоногийн тамирчин

 

Пенсильваний мужийн 17 настай, хөлгүй төрсөн ахлах ангийн сурагч Эммануэль Хилтон сургуулийн хөлбөмбөгийн багийн шилдэг хаалгач болов. Хүү спортыг үргэлж мөрөөдөж ирсэн бөгөөд багт хурдан дасч амжилтаа улам улмаар ахиулах болсон байв.

 

Эммануэль өөрөө Конго улсад төрсөн өнчин хүү бөгөөд түүнийг америк хос үрчлэн авчээ. “Тэрээр бусад залуусыг үлгэрлэн дагуулдаг. Өөөрийн ажлаа хэрхэн сайн биелүүлэхэд надад бас үлгэр болдог” гэж сургуулийн багийн дасгалжуулагч ярьжээ.

 

Долоо хоногийн краудфандинг

 

Ромын хамба Франциск есдүгээр сард Филадельфийн нисэх буудлаас ирэх замдаа тархины гэмтлийн улмаас хөдөлгөөн, ухаан санааны хосдолд орсон Майкл Китинг гэх хүүг адисласан юм. Үүний дараа хүүд сэтгэл гарган туслах гэсэн хүмүүс 100 гаруй мянган доллар цуглуулжээ. Уг мөнгөний тал хувийг Холливудын найруулагч Жей Жей Абрамс өгсөн байна.

 

Фото: Joseph Gidjunis / World Meeting of Families / AP

 

Сайхан сэтгэлтнүүдийн ачаар цугласан энэхүү хөрөнгө нь хүүгийн эмчилгээ болон гэр бүлд нь хүүгээ зөөхөд тохиромжтой минивэн машин авахад зориулагдах юм. “Итгэмээргүй юм. Мөнгө улам ихээр цугларах болсон Би гайхшраад байна” гэж Кайклын эх Кристин хэллээ.

 

Долоо хоногийн үйлс

 

Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лигийн тоглогч ДеАнжело Уилльямс 53 танихгүй эмэгтэйн маммографын шинжилгээний (хөхний хорт хавдрын шинжилгээ) төлбөрийг даасан байна. Хөхний хорт хавдартай тэмцэх дэлхийн сарын ажлын хүрээнд 53 Strong for Sandra (Уилльямсын эх 53 настайдаа энэ өвчнөөр өөд болжээ) гэсэн нэртэй ажиллагааг тэрээр эхийн дурсгалд зориулан Хойд Каролина мужийн эмнэлэгт явуулжээ.

 

“Аравдугаар сар бол миний хувьд энгийн биш сар юм. Энэ цагаар би эмэгтэйчүүдийг шинжилгээнд оруулахын тулд бүхнийг хийдэг” хэмээн ДеАнжело ярив.

 

Фото: @deangelowilliams

 

Санаа нэгтэй бусад хүмүүстэйгээ нийлэн тэрээр Williams Warriors ("Уилльямсийн дайчид») гэсэн сайн дурынхны группыг байгуулжээ. Тэд нийлээд хорт хавдрын өвчтэй хүмүүст мөнгө хөрөнгө цуглуулахад нь буяны байгууллагад тусладаг гэнэ. Турхайлбал, тэд Susan G. Komen Foundation санд зориулан хагас сая долларыг саяхан цуглуулжээ.

 

Долоо хоногийн шилдэг охин

 

Нью-Йорк мужийн Олбани хотын Кейт Хойт өөрийн ээждээ найз залуу хайж интернэт ажиллагааг эхлүүлжээ. Бүсгүй #DateDiane хештег нээн эхийнхээ тухай ярьж түүнд бүртгүүлэгч нартай пост солилцож байна.

 

Фото: @KateHoit

 

Өрхийн тэргүүн Хойт арван жилийн өмнө Альцгеймерийн өвчний онилгоо аваад тусгай асрамжийн газар амьдрах болсон байна. Тэр цагаас хойш Дайан маш гунигтай ганцаардмал байсан гэж Кейт ярьж байна. “Ядаж ганц орой сэтгэл нь сэргээсэй гэж би хичээсэн юм” хэмээн охин нь өгүүлжээ.

 

Интернэт ажиллагааны буянаар, Дайан хэд хэдэн эрчүүд тэдний тоонд Австрали, Тайланд харчуудаас болзооны урилга хүлээн авсан байна.

 

Долоо хоногийн хурим

 

Иорданы залуу хосууд болох Мутаз Манго, Басма Омар нар байлдаантай газраас дүрвэн ирсэн 200 хүнийг хуримандаа урин дайлж, цэнгээжээ.

 

Фото: Muhammad Hamed / AP

 

Сүйт хосууд хуримынхаа өдөр, дүрвэгч цагаач нарыг баярлуулан дайлах саналаа дүрвэгсдийн асуудал хариуцсан Collateral Repair Project байгууллагынханд тавьсан байлаа. Хуримын найрыг King Ghazi буудалд хийж, зочдыг дайлахын зэрэгцээ, жүжигчдийн тоглолтыг сонирхуулжээ.

 

“Ямар олон хүмүүс бидний төлөө үнэн сэтгэлээсээ баярласан нь ёстой том олз байлаа” гэж шинэ хосууд ярьжээ.

 

Долоо хоногийн уулзалт

 

Мексикийн “савангийн хөөс” гэгдэх олон ангит кинонд л гардаг сонирхолтой үйл явдал өнгөрсөн долоо хоногт болж, сайхан төгсгөлөөр өндөрлөв. Эрт өнчрөөд америкийн айлуудад үрчлэгдсэн Пок-нам Шин, Юн-сук гэх Өмнөд Солонгос гаралтай эгч, дүү хоёр эмэгтэй дөчин жил бие биенийхээ талаар мэдэхгүй явсны эцэст элэг бүтэн болжээ. Нэгэн сайхан өдөр тэр хоёр Флорида мужийн нэгэн эмнэлэгт ажилд орцгоосон аж.

 

Фото: Dan Wagner / Sarasota Herald-Tribune / AP

 

Эмнэлэгт тэднээс өөр солонгос эмэгтэйчүүд байгаагүй учраас тэд ойртон танилцаж, бие биендээ таалагдаж, олон зүйлээр нийтлэг сонирхолтойгоо мэдсэн гэнэ. Ингээд тэд өнгөрсөн түүхээ ярьж байгаад гэнэтийн таамаглалд хүрэв. Гений шинжилгээ хийлгэсний дараа таавар нь батлагдлаа. Нэгэн цусны эгч дүү хоёр энэ бүх цагаар нэг нь Виржиния мужид нөгөө нь Нью-Йоркт амьдарч байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж