
өвчин судлалын үндэсний төвөөс орон нутагт зохион явуулж байгаа хавдрын
аяны хүрээнд иргэдийг урдчилсан шинжилгээнд хамруулахад урьтал өвчин
513, хортой хавдар байх магадлалтай 135, хоргүй хавдар 528-ыг илрүүлжээ.
Тиймээс ЭМЯ-наас иргэн бүрийг үзлэг шинжилгээнд хамруулах саналыг
боловсруулж, ирэх оны төсөвт оруулахаар төлөвлөөд байгаа аж. Монгол
Улсад хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болсон хорт хавдраар
өвчлөгсөдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Өнгөрсөн онд хорт
хавдараар өвчлөгсдийн тоо 4466-д хүрсэн аж. Үүний шалтгаан нь архи
тамхины хэт өндөр байгаатай холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж
байна. Тухайлбал, уушгины хорт хавдрын 90 орчим хувь нь архаг болон дам
тамхидалтаас үүсэлтэй бол элэгний хорт хавдрын үндсэн шалтгаан нь
архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байдаг аж. Харин эрэгтэйчүүдийн
22 хувь эмэгтэйчүүдийн таван хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг гэх
судалгаа гарсан байна.
Б.Сайн