Хурууны тань хэлбэрээр сонжъё

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Хурууны тань хэлбэрээр сонжъё

Хүний биеийн эд эрхтэнүүд тухайн хүний зан, ааш авиртай шууд холбоотой байдаг бололтой шүү. Энэ удаад танд хурууны хэлбэрээр хүнийг шинжиж болох, үнэний магадлал нилээд өндөр нэгэн судалгааг хүргэж байна.


Таны хуруу дээр зурагт үзүүлсэн A, B, C сонголтуудаас аль нь вэ?


Хэрэв А бол:

  • Та өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг нилээд нуудаг, ил үзүүлэхгүйг хичээж чимээгүй байхыг эрхэмлэдэг. Мөн өөрийн жинхэнэ мөн чанараас илүү хүчирхэг, бие даасан нэгэн болж харагдахыг хичээдэг хүн байна.
  • Дотоод сэтгэл хөдлөл ихтэй. Хүнд нэг л итгэсэн бол, тухайн хүндээ маш сайн ханддаг.
  • Бялдуучлал, худал хуурмаг, урвалтыг тэвчдэггүй, маш шударга
  • Өөрийн үнэн төрх, сэтгэл хөдлөлийг тийм ч их илэрхийлдэггүй боловч хүчирхэг, олны анхаарлыг өөртөө татах дуртай.
  • Бага зэрэг өвөрмөц, бусдаас өөр, бардам зантай.
  • Тэвчээртэй, бусдад тусламтгай. Ямар нэг зүйлийг хиймээргүй санагдсан ч хийх шаардлагатай л бол хийж дуусгадаг.
  • Маш хөгжилтэй, инээд муутай байх магадлал өндөр. Мөн үгээр бус үйлдлээр бодол санаагаа илэрхийлэх дуртай.
  • Тийм ч сайн таньдаггүй хүмүүстээ хүйтэн уул мэт хандаж харин хайртай дотны хүмүүстээ хамгийн халуун дулаан ханддаг нэгэн ийм хэлбэрийн хуруутай байх магадлал өндөр байдаг ажээ.

Харин В төрлийн хуруутай бол: 

  • Юун түрүүнд санаачлагыг гартаа авдаг хүн биш.
  • Хайр дурлалын тал дээр маш үнэнч. Хэрвээ хэн нэгэнд чин сэтгэлээсээ дурласан л бол бүх анхаарал, халамжаа түүндээ хандуулдаг давуу талтай.
  • Гаднаасаа тэгж харагддаггүй ч дотроо маш эмзэг, мэдрэмтгий хүмүүс ийм хэлбэрийн хуруутай байдаг.
  • Нилээд тууштай төлөвийн хүмүүс. Ямар нэг зүйлийг хийхээр шийдсэн бол эхнээс нь дуустал шантралгүй ажилладаг.
  • Ганцаардахаас айдаг хүмүүс. Ганцаараа байх үедээ бүх зүйл хэвийн байгаа мэт дүр эсгэдэг ч үнэн хэрэгтээ ганцаардах, ганцаараа байхаас айдаг хүмүүс юм.
  • Уцаартай, тайван бус үедээ юу ч болоогүй мэт өөрийгөө хянах чадвартай байх магадлал өндөр.
  • Хатуу, хүйтэн, зарчимч өнгөөр бусадтай харилцдаг ч үнэн хэрэгтээ маш зөөлөн, эмзэг мэдрэмтгий.
  • Төсөөлөмтгий, мөрөөдөгч нэгэн. Үргэлж л сайхан хайр, халуун дулаан харилцааг мөрөөдөж, дотроо төсөөлж явдаг хүмүүс ийм хэлбэрийн хуруутай байх магадлал өндөр ажээ.

Хэрэв та С төрлийн хуруутай бол:

  • Маш амархан эмзэглэдэг.
  • Амархан эмзэглэж, бухимддаг ч амархан тайвширдаг, тайвширсаныхаа дараа хүнд муу муухай зүйл, өс санаж чаддаггүй нэгэн.
  • Тэмцэл, сорилтод тийм ч таатай ханддаггүй. Учир нь сайн мэдэхгүй эсвэл хийж чадахгүй мэт санагдсан зүйлтэйгээ орооцолдох дургүй хүмүүс .
  • Бусдын үзэл бодлыг маш их хүндэтгэдэг.
  • Зарим үед бардам, биеэ тоосон болчихдог. Ялангуяа хүнтэй маргаж байх үедээ энэ зан нь илэрдэг ч маргаан дууссаны дараа түрүүлж уучлал гуйж, эвлэрдэг.
  • Өөрийн асуудал, мэдрэмжүүдээ өөртөө л хадгалж үлдэж, өөрөө бие даан шийдвэрлэхийг илүүд үздэг.
  • Өөрийнхөө юунд дуртай бас дургүй талаар маш сайн мэддэг учраас дүр эсгэх шаардлага огт гарахгүй. Мөн өөрт нь бусад хүн итгэж байвал маш дуртай.
  • Өрөвдөмтгий, эмзэг, зөөлөн хүн учир хэн нэгэнтэй маргалдсаны дараа нөгөө хүн нь түрүүлж уучлал гуйвал шууд л уучилж орхидог. Хүнтэй удаан хугацаанд асуудал маргаантай явахыг тэвчихгүй төрлийн хүмүүс ийм хэлбэрийн хуруутай байх магадлал маш өндөр байдаг ажээ.

 Эх сурвалж: www.hiub.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж