Фото: Xu Jinquan / Xinhua / Zumapress / Global Look
Швейцарийн парламентын сонгуульд 28 хувийн дэмжлэг аваад байгаа үндэсний, консерватив /ШАН/ Швейцарийн Ардын нам тэргүүлж явна. Сүүлийн мэдээгээр, ШАН нь Үндэсний зөвлөлийн 200 суудлын 65-ыг авч байна. Өмнөх 2007 оны сонгуулиас тэд суудлаа гурваар ахиулж чадсан байна.
Сонгуульд ялсан ШАН нь цагаачдын урсгалд хатуу хяналт, хязгаарлалт хийх ёстой гэж үздэг байна. Хоёрдугаарт, Социал демократ нам шалгарсан бөгөөд 18 хувийн дэмжлэгтэй энэ нам Европын холбоотой хамтран ажиллахыг дэмждэг. Мөн цагаачдын асуудлаар төвийг сахисан байр суурьтай. Гуравдугаарт, барууны либерал Социол демократ нам “либералууд” 16 хувийн саналтайгаар шалгарлаа.
Улс төр судлаачид шинэ Үндэсний зөвлөлийн хүчний харьцаа зүүний төвийн чиглээс барууны төвийн чиглэлд шилжинэ гэсэн дүгнэлттэй байгаа юм. Барууны чиглэлийн нам дэмжлэгтэй байгаа ч тус орны дөрвөн үндсэн намынхан эвслийн засгийн газрыг байгуулах болов уу гэсэн таамаг байгаа. Сонгуулийн дараах эвсэл 1950 оны сүүлчээс Швейцарид байнга байгуулагдаж иржээ.
Иргэд Үндэсний зөвлөлийн 200 депутат мөн Кантоны (муж) зөвлөлийн 46 гишүүнийг сонгосон юм.
Цагаачдын хяналтгүй урсгалын өдөөсөн хямрал Европт хэдэн сар үргэлжилж байна. Оны эхнээс Европын хилээр 500 мянган цагаачид орж иржээ. НҮБ тэдний урсгал ойрын хоёр жилд 850 мянгад хүрнэ гэж дүгнэж байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР