Хүн бүр кинонд тоглож, дүрээ мөнхөлөхийг хүсдэг. Яг л ийм хүсэл мөрөөдөл, тэмүүлэлээр дүүрэн байгаа уншигч танд “Кино код” нэвтрүүлэг нэгэн гайхалтай боломжийг олгож байгаа билээ. Ард түмний сонголтоор бүтээгдэх “Манжийн дарлалын эсрэг тэмцэгч-шилийн сайн эрс”-ийн тухай өгүүлэх түүхэн кинонд хэн гэдэг аавын хүү, ээжийн охин тоглох бол?
Жүжигчин шалгаруулах проб шоунд өөрсдийгөө сорихоор ерийн малчны хотноос ирсэн, өвөө эмээ, оюутан сурагч гээд өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй авъяаслаг оролцогчид бий . Түүхэн кинонд тоглож дүрээ мөнхөлөхийг хүссэн 300 гаруй азтай, одтой, өөртөө итгэлтэй оролцогчдын дунд нилээн ширүүхэн өрсөлдөөн өрнөж байна. Уйлж, дуулж дахин боломж олгохыг хүссэн нэгэн байхад, шүүгч нарын зүгээс маш их авъяастай хүүхэд, сайхан ирээдүй харагдаж байна гэх үнэлэлт сонсох нь ч бий. Авъяас билиг нь дундаршгүй оролцогчиддоо амжилт хүсье.
Сонирхол татам үйл явдал, өвөрмөц содон өнгө төрх бүхий “Кино код” нэвтрүүлгийн жүжигчин шалгаруулах проб шоу Даваа – Баасан гараг бүр тантай хамт