Өнөөдөр болох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох үйл явдлууд

MN мэдээллийн төвд өнөөдөр болох хэвлэлийн бага хурал

-11.00 цагт ОХУ-ын “Бизнес контакт” компани, МҮХАҮТ хамтран энэ сарын 20-22-ны өдрүүдэд олон улсын “Азийн хаалга 2015” 25 дахь удаагийн үзэсгэлэн болон Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн бизнес форумыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Үзэсгэлэнд ОХУ-ын Москва, Новосибирск, Красноярск, Омск, Эрхүү муж, Ангарск, Братск, Иваново, Алексеевка хотууд, Алтайн хязгаарын Барнаул, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад, Украин улсын аж ахуйн нэгжүүд оролцоно.

-12.00 Улаанбаатар автобус нэгтгэлээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

-12.30 Монголын оюутны холбооноос оюутны нийтийн тээврийн карттай холбоотойгоор өлсгөлөн зарлах болсон талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд болох үйл явдал

-Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд хуралдана.

-Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд болно.

-Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болно.

-Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

-Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

-“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны нээлттэй хэлэлцүүлэг 14.00 цагаас Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд.

Бусад

-АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх цуврал хичээл “The Corporate” зочид буудалд (“Скайтел” төвийн дэргэд байрлах) эхэлнэ.

-Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбосон 58 метр урт гүүр, 22 метр нүхэн гарц, 1.5 км шинэ замын нээлт болно. Нээлтэд нийслэлийн Засаг дарга болон албаны бусад хүмүүс оролцоно.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж