Суданы ерөнхийлөгчид хэлэлцээр хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Суданы ерөнхийлөгчид хэлэлцээр хийж байна

Суданы хил дээр сар орчмын өмнөөс хурцдаж эхэлсэн өмнөдийг салан тусгаарлахын төлөөх зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгохоор хойд болон өмнөд Суданы ерөнхийлөгчид хэлэлцээр хийж байна. Энэхүү зэвсэгт мөргөлдөөний улмаас хил орчимд суурьшилтай 140,000 орчим иргэн оршин сууж байсан газраасаа дүрвэн холдоод байгаа ажээ. Умардуудаас тусгаарлахаар бүтэн арав гаруй жил тэмцэж ирсэн өмнөдүүдийн тэмцлийн дүнд 1,5 сая хүн амиа алдаж, цаашид ч олон зуун хүний амийг хий дэмий гарздаж болзошгүй байгаа тул асуудлыг яаралтай шийдэхийг талууд чухалчилж байна.

Энэ удаагийн хойд, өмнөд Суданы ерөнхийлөгчдийн хэлэлцээрийн гол зорилго нь өнгөрсөн тавдугаар сард умардуудад булаан эзлэгдсэн маргаантай Абей хотоос цэргийн хүчийг буцаан гаргаж, иргэдийн амьдрах тайван нөхцөлийг эргүүлэн бий болгоход чиглэгдэж байгаа юм. Одоогийн байдлаар хэлэлцээрийн дүнд Ерөнхийлөгч Башир Абей хотоос цэргээ буцаан татахаа мэдэгдээд байгаа тухай “Reuters” агентлагаас мэдээлжээ. Суданы асуудлаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тун удахгүй ноён Кийр болон Башир нартай уулзаж санал бодлоо солилцохоор төлөвлөөд байгаа юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж