Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Аравдугаар сарын 19-нөөс аравдугаар сарын 25-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

Хонь

Долоо хоногийн эхний өдрүүд бага зэрэг удааашралтай өнгөрөх болно. Таны толгой дотор эргэлдэх зүйлс олширч, хийх ёстой ажлын төлөвлөгөө чинь ч бас тэр хэрээрээ их байх болно. Энэ бүхэнд самгардан яарч гүйх нь юунд ч тус хүргэхгүй. Тиймээс тохиромжтой цаг ирэхийг хүлээх хэрэгтэй. Лхагва гариг гэхэд бүх зүйл байр байрандаа орсон байх болно. Таны сэтгэл санаа ч бас илүү сайхан болж, та инээмсэглэлээ нууж чадахааргүй өөдрөг байх болно. Нэмж хэлэхэд танд нэгэн шинэ төсөл санаачилгыг эхлүүлэх цаг зав урьд нь гардаггүй байсан бол энэ долоо хоногт түүндээ анхааруулах хандуулах бололцоо гарч ирнэ. Ням гаригийг найз нөхдийнхөө хүрээнд өнгөрөөгөөрэй.

Үхэр

Даваа гаригт таны сэтгэл санаа тогтворгүй байна. Хардалт харамлалтаас үүдсэн зарим нэгэн асуудлууд таныг сэтгэлээр унагаж магадгүй. Гэхдээ энэ бүхэн нэг өдрөөс илүү удаан үргэлжлэхгүй. Тиймээс эдгээр асуудлуудад анхаарал хандуулах хэрэггүй. Энэ долоо хоногт та бага зэрэг мэдрэмтгий болсон байж магадгүй тул ямар нэгэн зүйлд хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө өөрийгөө хэтрүүлж бодож байгаа эсэхээ бодож үзэх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур танил чинь танд санхүүтэй холбоотой гэрээний санал тавина. Гэхдээ та үүнд бэлэн биш байвал түүнийгээ хэлэх хэрэгтэй. Баасан бямба гаригуудад сайн найзтайгаа холбогдоорой.

Ихэр

Тохиолдож буй хачирхалтай үйл явдлын талаар зөв төсөөлөл танд байна. Өөрт хэрэгтэй мэдээллүүдээ бүгдийг цуглуулахаас нааш ямар нэгэн алхам хийх хэрэггүй. Таны найзууд таны зөн совин болон мөрдөгч хүнд баймаар авьяасыг үнэлдэг юм байна. Нэгэнт юу болж байгааг мэдсэн цагт хэн ч таны хийх гэж буй зүйлсийг зогсоож чадахгүй. Дахин хэлэхэд тэвчээртэй хүлээ. Долоо хоногийн сүүлээр зөв цаг нь ирэх учир, энэ хооронд бүх зүйлд бэлтгэлээ хангах хэрэгтэй.

Мэлхий

Таны өмнө олон зам байгаа боловч аль нь ч танд зөв сонголт шиг санагдахгүй байна. Өөрөөсөө яагаад энэ сонголт ийм хэцүү байгааг бас яагаад хэн ч хэрэгтэй зөвлөгөөг өгч чадахгүй байгааг асууж үзээрэй. Учрыг нь олоогүй зүйлийнхээ сонголтыг яаран гаргах хэрэггүй. Энэ хооронд дотоод сэтгэлээ сонсохын тулд аль болох ганцаараа цагийг өнгөрүүлхийг хичээх хэрэгтэй. Долоо хоногийн туршид өөрийн жинхэнэ зорилго, хүсэл зоригоо зөв эсэхийг дахин сайн бодож үзвэл зөв замаа сонгоно.

Арслан

Хүн болгон л өөрсдийгөө эргэн тойрондоо юу болж байгааг бүгдийг нь мэддэг гэж боддог. Гэхдээ та алсын хараагаараа тэднээс ялгарч чаддаг. Өөрийнхөө бусдыг татах чадвар болон өөртөө итгэлтэй байдлаа ашиглан бусдын ямар бодолтой байгааг мэдэж авах хэрэгтэй. Хамгийн чухал алхам нь тэдний юу гэхийг анхааралтай сонсох хэрэгтэй. Олон хүн зөвлөгөө авах хүсэлтэй боловч цөөн нь л зөвлөгөөг сонсч чаддаг. Та хэдий чинээ нээлттэй байж чадна, төдий чинээ өөрчлөлтүүд гарах болно.

Охин

Таны сонирхож буй зүйл гүнзгийрэх тусмаа цаашид яах бол гэдэг нь танд улам ч ихээр сонирхолтой санагдах болно. Энэ долоо хоногт сайн найзтайгаа ярилцахад цаг гаргах хэрэгтэй. Тэдний хэлэх зүйлс гэнэтийн бэлэг мэт л байх болно. Долоо хоногийн сүүлээр романтик адал явдлууд хөвөрнө. Таны хувийн харилцаандаа оруулсан бүх хичээл зүтгэлүүдийн чинь үр дүн энэ долоо хоногт гарч эхэлнэ.

Жинлүүр

Даваа гаригт та дэлхийг ч эзэгнэж чадахаар их хэмжээний хүчийг мэдэрсэн өдөр байх болно. Гэхдээ материаллаг хөрөнгө танд тийм ч их хүч, хүндлэлийг олгохгүйг анхаараарай. Хуучны танилтайгаа холбоо барьж, ойрын хугацаанд болзоо төлөвлөөрэй. Энэ долоо хоногийг мэдлэгээ цэнэглэх, хийх ёстой ажлаа цэгцлэхэд зарцуулвал ирэх долоо хоногийг илүү сайхнаар өнгөрөөх болно. Бямба гаригт гэртээ өнжмөөр, харин ням гаригт гадуур гармаар санагдах болно.

Хилэнц

Та энэ долоо хоногт өөрийгөө хөргөгч шиг байна гэж төсөөлвөл бусад бүх хүмүүс танд наалдах соронз шиг л байх болно. Лхагва, Пүрэв гаригуудад дотны найзуудтайгаа ямар нэгэн галзуу зүйл хийхээр төлөвлөөрэй. Баасан гаригт ажлаа хөөцөлдөхөд хамгийн их амжилттай одтой өдөр байх болно. Харин ням гаригт ямар ч ажил бодохгүйгээр амарсан шиг амрах хэрэгтэй.

Нум

Сүүлийн үед юуны талаар мөрөөдөж байна вэ? Таны эргэн тойрныхон хичнээн дэмжихгүй байсан ч хамаагүй энэ хүслээ зөв гэдгийг та мэдэж байгаа. Таны дотоод ухамсар их хүчирхэг учир өөртөө итгэж, боломж олгох хэрэгтэй. Энэ долоо хоногт олон төрлийн шинэ нээлтүүдийг өөртөө болон бусдад зориулан нээх болно. Баасан гаригт их мөнгө төлөлгүйгээр хийж болох зүйл хийгээрэй. Ням гаригт танихгүй хүнтэй шинээр найзууд болно.

Матар

Цөөн хэдэн өөрчлөлтийг хийх цаг болсон бололтой. Зарим найзууд чинь гайхалтай боловч, зөвхөн хэрэгтэй үедээ залгадаг найзуудынхаа тухай юу гэж бодож байна даа? Та тэднийг амьдралаасаа гаргах цаг нь болсон бололтой. Ирэх долоо хоног болон ирэх сарын төлөвөлөгөөгөө гаргаснаар таны тогтвортой сайхан амьдрал хангагдах болно. Өөрийгөө хөлгийн ахмад гэдгээ санаж явах хэрэгтэй.

Бумба

Та өөрийн бодол болон карьерийн асуудалдаа үргэлж санаа зовж байна. Харин ар гэрт тань бага зэргийн асуудал байгаа бололтой. Танд хайр дурлалын асуудлаа бодож эргэцүүлэх хүсэл байна. Гэвч яг одоогоор танд таны карьер илүү чухал байгаа нь буруу зүйл биш юм. Энэ долоо хоногийг дотны найзуудтайгаа эзэмшсэн мэргэжлийнхээ цаашдын зорилгын талаар ярилцаж өнгөрүүлээрэй.

Загас

Та хүмүүст туслах дуртай хүн юм. Тийм учраас сүүлийн үед хүмүүс таныг үгүй гэж хэлэхгүйг мэдэж байгаа учраас тусламж гуйж байгаа мэт санагдаж буй бололтой. Хэнд ч өөртэйгөө дорд харьцах боломжийг олгох хэрэггүй. Одоо бол зөвхөн өөрийнхөө асуудал дээр анхаарлаа хандуулж, бусад хүмүүс юу гэж бодох тухай санаа зовохоо болих хэрэгтэй. Энэ нь ч танд гайхалтай санагдах болно. Мөн хамгаас дотно хүмүүстээ цаг гаргах боломжийг олгох болно.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж