Хуучирсан мэдээ: 2015.10.18-нд нийтлэгдсэн

Зул

ДАМДИНЖАВЫН ЗОРИГТ

/1942-2015/

Монгол улсын шатрын спортын мастер, шатрын улсын шүүгч Д. Зоригт нь 2015 оны 10 дугаар сарын 13-нд хүнд өвчний улмаас таалал төгссөнд түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Д.Зоригт нь 1942 онд Улаанбаатар хотод төрсөн. 10 жилийн 4-р сургууль, Улсын Багшийн Дээд Сургуулийг дүүргэн, үйлдвэр сурганы багш мэргэжил эзэмшжээ. Хөдөлмөрийн гараагаа Улаанбаатар хотын Биеийн тамир спортын хороонд шатрын дасгалжуулагчаас эхлэн, Хоршоолол нийгэмлэгт шатрын дасгалжуулагч, багшаар 30 гаруй жил ажилласан манай улсын шатрын шилдэг багш, дасгалжуулагч, мастеруудын нэг байлаа. Ажил амьдралынхаа олон жилийг Монгол оронд шатрын спортыг хөгжүүлэхэд зориулж ирсэн бөгөөд Монгол Улсын шатрын шигшээ багт 10 жил тамирчнаар ажиллаж байжээ.

Д.Зоригт нь эх орноо төлөөлөн 1966 онд Кубын Гавана, 1968 онд Щвейцарын Лугано,1970 онд Баруун Германы Зиген, 1972 онд Югославын Скопле хотуудад болсон Дэлхийн шатрын олимлиад мөн 1961 онд Финляндийн Хельсинк, 1962 онд Чехословакийн Марианске-Лазне, 1963 онд Югославийн Будва, 1964 онд Польшийн Краков хотод болсон дэлхийн оюутны олимпиадад амжиллтай оролцож байсан юм.

Д.Зоригт нь Монгол улсын шатрын аварга шалгаруулах 1962-1980 онд болсон 9 удаагийн тэмцээнд амжилттай оролцож шилдэг мастер гэдгээ удаа дараа баталж байсан билээ. Монгол Улсын шатрын хөгжлийн төлөө оруулсан их хувь нэмэр, гаргасан амжилтыг өндрөөр үнэлж Шатрын спортын мастер, Шатрын Улсын шүүгч цол хүртээж Ардын Хувьсгалын 50, 60 жилийн ойн медаль, Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ.

Талийгаачийн хүнлэг даруу, ажилч, хөдөлмөрч, хичээнгүй, төлөв даруу зан шатарчин биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж