Багануур хотын Захирагчийг сонгох сонгууль өнөөдөр явагдаж байна.
Тус сонгуульд Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Б.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшжээ.
Сонгууль өглөө 07.00 цагт эхэлсэн, орой 22.00 цагт дуусна. Иймээс 22.00 цаг хүртэл Багануур дүүргийн иргэд харьяа хороон дээрээ очиж сонгуульдаа идэвхтэй оролцохыг холбогдох байгууллагаас уриалж байна.
Нийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулахаар баталж, Налайх хотын Захирагчаар тус дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан сонгогдсон юм.
Д.УУДАМ