Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг нар аваргаллаа

Хуучирсан мэдээ: 2015.10.18-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг нар аваргаллаа

Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг нар аваргаллаа

Францын нийслэл Парис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох "Их дуулга" тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн нийт 17 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсын ардын багш, Гавьяат тамирчин Одвогийн Балжинням баг тамирчдаа удирдаж буй.

2008 оныг хүртэл Супер Дэлхийн цом гэгддэг байсан тус тэмцээнд тив, дэлхийн медальтнууд зөвхөн хүч үздэг байсан бол 2009 оноос IJF-ийн Гранд Слам ангилалд багтжээ. Жил бүрийн 2-р сарын эхний амралтын өдрүүдэд болдог тус тэмцээн өнөө жил аравдугаар сард зохион байгуулагдаж бөгөөд түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 500 оноо, мөнгөн медаль 300, хүрэл медаль 200 оноо, шагналт 5-р байр100 оноо, шагналт 7-р байр 80 оноог чансаан дээрээ нэмнэ.

Олон Улсын жүдо бөхийн холбооны шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал Машбатын Бөхбат тэмцээнд шүүгчээр ажиллаж байна.


Тэмцээний эхний өдөр манай тамирчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр тэмцээнийг тэргүүлж байна.

  • Алтан медаль:

48 кг: /Эм/ – М.Уранцэцэг

66 кг: /Эр/ – Д.Төмөрхүлэг

  • Мөнгөн медаль:

57 кг: /Эм/ Д.Сумъяа

  • Хүрэл медаль:

60 кг: /Эр/ Д. Амартүвшин

66 кг: /Эр/ Д.Алтансүх


БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Эрэгтэй:

60 кг-д гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин
60 кг-д ОУХМ Ганболдын Хэрлэн
66 кг-д ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг
66 кг-д ОУХМ Довдонгийн Алтансүх
73 кг-д гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир
73 кг-д ОУХМ Ганбаатарын Одбаяр
81 кг-д ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн
81 кг-д ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар
-90 кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар
-100 кг Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр

Эмэгтэй:

48 кг-д гавьяат тамирчин Мөнбатын Уранцэцэг
52 кг-д гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа
52 кг-д ОУХМ Адьяасамбуугийн Цолмон
57 кг-д ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа
63 кг-д ОУХМ Цэнд-Аюушийн Цэрэннадмид
63 кг-д ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг
+78 кг-д ОУХМ Одхүүгийн Жавзмаа

Тэмцээнийг Спорт бокс, ETV, C-1 телевизүүд эх орон даяар шууд дамжуулан хүргэж байна.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж