Цусны бүлгээ мэдэх үү?

Хуучирсан мэдээ: 2015.10.18-нд нийтлэгдсэн

Цусны бүлгээ мэдэх үү?

Та ямар бүлгийн цустай вэ? Энэ асуултад эргэн тойрон дахь хүмүүсийн цөөнгүй нь "Мэдэхгүй" гэсэн хариулт өгч байв.

Анзаарч байхад өдөр тутмын амьдралд тэр бүр хэрэг болоод байдаггүй болохоор хэддүгээр цусны бүлэгтэйгээ мэддэг хүн бага байдаг бололтой. Ийм хайхрамжгүй зантай болохоороо гэмтэж бэртэх, өвчин эмгэг тусах, эсвэл гадаад явах зэрэгт аргагүйн эрхэнд цусныхаа бүлгийг тодорхойлуулдаг гэж албаны хүмүүс ч хэлж байна.

Уг нь хүн бүр цусны бүлгээ мэддэг байвал гэнэтийн осолд өртөж, эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй үед хугацаа алдалгүй эмчилгээ, үйлчилгээ авах гэхчлэн олон давуу талтай нь мэдээж. Ер нь бол хүн өөрийнхөө биеэр гүйж байгаа цусны бүтэцийг мэдэхгүй байна гэдэг дэндүү хэнэггүйн шинж ч биз ээ.

Энэ сэдвийг онцлон, дараах мэдээллийг бэлтгэлээ.

  • 2014 оноос хойш нийт 43 мянга орчим иргэн Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд очиж, цусны бүлгээ тодорхойлуулжээ. Гэхдээ ирсэн иргэдийн маш цөөхөн нь өөрсдийн санаачлагаар, олонхи нь эмчийн шаардлагаар ирж, цусны бүлгээ тодорхойлуулсан байна. Тодруулбал, 43 мянга орчим иргэний 80 орчим хувь нь жирэмсний хяналтандаа орох, жолооны үнэмлэх авах зэрэг шаардлагаар хэддүгээр бүлгийн цустай вэ гэдгээ тогтоолгосон байх юм. Амьдралд өөрсдийн болгоомжгүй үйлдлээс болж бэртэж гэмтэх тохиолдол олон гарна. Зарим үед маш их хэмжээний цус алдаж амь насанд нь эрсдэл учрах нь бий. Ийм үед яаралтай цус сэлбэх тохиолдолд тухайн иргэн цусны бүлгээ тодорхойлуулаагүй улмаас асуудал үүсдэг гэдгийг сануулъя.

Ж.ХАТАНБААТАР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж