Намрын анхны хишиг барилдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.17-нд нийтлэгдсэн

Намрын анхны хишиг барилдаан болж байна

Намрын хишиг барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд эхэллээ. Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан уг барилдаанд өнөө үеийн шилдэг хүчтэнгүүд хүч үзэн барилдах аж. Энэхүү барилдааныг Хан-Уул дүүргийн ЗДТГ МҮБХ-той хамтран зохион байгуулах юм байна. Барилдааны үеэр уламжлал ёсоор хагас саятан хоёр, 50000 төгрөгийн азтан хоёр үзэгчийг  тодруулна гэдгийг зохион байгуулагчид онцолсон.

Аравдугаар сард Бөхийн өргөөнд болох барилдааны мэдээллийг хүргэвэл 18-ны 12.00 цагаас Нийтийн монгол болон өсвөр бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан болох бол 24-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 25-нд Начин цолны хүндэтгэлийн барилдаан тус, тус болох юм байна.

Т.НОМИН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж