УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар эдүгээгээс нэг сарын өмнө МАН-ын гишүүнээс татгалзсан билээ. Тэрбээр, намын батлахаа Дархан-Уул аймаг дахь намынхаа хороонд гардуулан өгч хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн болсон намд цаашид гишүүн байж чадахгүй гэдгээ илэрхийлсэн.
Түүнийг намын батлахаа гардуулж өгөхөөс өмнө хүмүүс МАХН-д элсэх нь тодорхой болсон байна. Намынхаа даргатай Солонгос улсад уулзаад ирж, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар очно гэнэ гэх мэтээр ярьсан. Тэгвэл олны яриа ортой гэдгийг баталж Ж.Сүхбаатар өчигдөр МАХН-д элсчээ.
Тэрбээр энэ талаараа “Өнөөдөр Н.Энхбаяр даргатай уулзан МАХН-ын гишүүнчлэлээ сэргээн элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 10 дугаар сарын 20-ны өдөр буюу "БНМАУ-ын Тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт – 70 жил"-ийн ойн түүхт өдөр Хувьсгалт намын батлахаа 17 жилийн дараа дахин хүндэтгэлтэйгээр олонтойгоо хамт гардан авахаар болов” хэмээн бичсэн байна.
Ямартай ч тэр МАХН-д элсчихлээ. Харин намаас тойрог авах, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах эсэх нь цаг хугацааны л асуудал боллоо.
Б.ТОГТОХ
Эх сурвалж: www.mminfo.mn