“Citigroup” банкны ашиг 51 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.17-нд нийтлэгдсэн

“Citigroup” банкны ашиг 51 хувиар өсчээ

АНУ-ын “Citigroup” банкны ашиг III улиралд 51 хувиар өсч, 4.29 тэрбум ам.долларт хүрлээ. Ийнхүү таамгаас давсан өндөр дүн үзүүлэхэд зардал танах хөтөлбөр голчлон нөлөөлжээ. Тодруулбал тус банкны Гүйцэтгэх захирал Майкл Корбат санхүүгийн үзүүлэлтээ сайжруулахын тулд зарим салбараа хааж, үндсэн хөрөнгөнөөсөө худалдаж эхэлсэн байна. Түүнчлэн үндэстэн дамнасан корпораци болон чинээлэг үйлчлүүлэгчиддээ төвлөрч ажиллах болжээ. Тиймээс энэ нь хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдлаас үүдэлтэй орлогын алдагдлыг нөхөхөд дэмжлэг болсон гэж албаныхан тайлбарлаж байна. Бусад томоохон өрсөлдөгчдийн тус банкны арилжаанаас олох орлого 16 хувиар буурчээ. Нөгөө талаас “Citigroup”-ийн зардал 2015 он гарсаар 18 хувиар буурч, 10.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс хууль эрх зүйн зардал 76 хувиар огцом буурчээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж