Аэробикийн хотын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.17-нд нийтлэгдсэн

Аэробикийн хотын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Улаанбаатар хотын 2015 оны аварга шалгаруулах Аэробик гимнастикийн тэмцээн болж байна. ШУТИС-ийн зааланд өнөөдөр өглөөний 09:00 цагаас эхэлж 14:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ойд зориулаад нээлттэй тэмцээн юм. Тэмцээнд 6-8, 9-11, 12-14, 15-17, 18-аас дээш гэсэн насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй, холимог, хос, гурвалсан төрөл, багийн төрөл, штептэй багийн дасгараар тамирчид өрсөлдөж байна. Энэ удаад нийт 200 гаруй тамирчид оролцож байна.

Нийслэлийн биен тамир спортын газраас санаачлан 24 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Шалгарсан баг тамирчид Эрхүү хотод болдог аэробикийн олон улсын тэмцээнд оролцох эрх авдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн тухайд Солонгос улсад болох олон улсын тэмцээн, Ветнамд болох Азийн аварга шүалгаруулах тэмцээнд тус тус оролцох эрхтэй болно. Манай улс аэробикийн төрлөөр өнгөрсөн жил дэлхийн аварга болж байсан удаатай.

Т.ДАВААНЯМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж