Шатахуун ачиж явсан машин онхолджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

Шатахуун ачиж явсан машин онхолджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Айдасын даваа” гэдэг газар хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт “Интер транс” ХХК-ийн эзэмшлийн 35-25 УН… улсын дугаартай шатахуун ачсан автоцистерн онхолдсон осол гарчээ. Ослын газарт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай түлш асгарсан хөрсөн дээр шороо асгаж, автоцистернийг татаж босгосон байна. Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУХ-ын жижүүрийн бүрэлдэхүүн ажиллажээ. Ослын улмаас хүний амь насанд хохироогүй байна.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж