Өршөөлийн хуулиар хэн юу гэж жиргэв

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

Өршөөлийн хуулиар хэн юу гэж жиргэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Өршөөлүзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Тэгвэл тус асуудлыг хаалттай хэлэлцэхээр сүлжээ унагах төхөөрөмжийг Төрийн ордонд авчирсан байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хаягтаа "Өршөөлийн хуульд тавьсан хоригийг нууцаар хэлэлцүүлэх гээд л бэлтгэл хангаад байна. Уг нь нээлттэй хэлэлцэх ёстой" гэж бичжээ. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 11 зүйл, заалт бүрээр нь санал хураахаар болсноо, авлигачдыг өршөөхгүй гэдгээ нүүр номын хуудсаараа дамжуулан жиргэжээ.

 Т.СОЛОНГО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж