Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэх үү?

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэх үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тавд Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтаж байгаа юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн мягмар гаригт Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд нийт 11 зүйл заалт бүрээр санал хураахаар болж, энэхүү саналын томъёоллоо чуулган руу оруулахаар болсон. Тиймээс өнөөдрийн хуралдаанаас албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүдийг өршөөлд хамруулах уу гэдэг нь дээрх санал хураалтаар эцэслэгдэх юм.

Эх сурвалжаас өгч байгаа мэдээллээр Өршөөлийн хуулийг хэлэлцэх үед чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж болзошгүй байна. Энэ талын бэлтгэлийг хангаж эхэлжээ. Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцсэн нөхцөлд УИХ-ын гишүүдээс хэн нь албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахыг эсэргүүцэв, хэн нь хууль бусаар хөрөнгөжсөн этгээдийг өршөөлд хамруулахыг дэмжив гэдэг нууц хэвээр үлдэх юм. Олон нийтийн хувьд энэхүү зүйл заалт бүрийг илээр санал хураалгаж, хэн нь хэн бэ гэдгийг танихыг хичээж байгаа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж