–1980 онд Баян-Өлгий аймагт болж байсан хүндийн өргөлтийн залуучуудын УАШТ 35 жилийн дараа дахин боллоо-
Хүндийн өргөлтийн спортын мастер, нэрт дасгалжуулагч, ахмад тамирчин Рияны Даривханы нэрэмжит залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Баян-Өлгий аймагт аравдугаар сарын 12-14-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд Дархан, Өвөрхангай, Хөвсгөл, Баян-Өлгий, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотоос “Самбуусан”, Багануур, “Монголжонш”, “Есүүдбатууд”, “Сувинер Хаус” клубүүдийн нийт 10 байгууллагын 85 тамирчин өрсөлдлөө.
Тэмцээн эрэгтэй 48 кг, 52 кг, 56 кг, 621 кг, 69 кг, +69 кг, 77 кг, 85 кг, +85 кг, эмэгтэй 44 кг, 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, +69 кг-ын жинд боллоо. Тэмцээний үеэр Монгол Улсын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн олон рекорд амжилтууд шинэчлэн тогтоогдсон юм.
Эмэгтэй +69 кг-ын жинд өрсөлдсөн Баян-Өлгий аймгийн тамирчин Э.Билэгсайхан +75 кг-ын жинд ОУХМ цолыг биелүүлэв. Мөн тэрээр огцом өргөлтөөр 86 кг, 89 кг, 91 кг-ыг амжилттай өргөж, Монгол Улсын залуучуудын рекорд амжилтыг 6 кг-аар ахиулан тогтоолоо. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин ОУХМ А.Бум-Аюуш өсвөр үе 6, залуучуудын огцом, түлхэлт, нийлбэрээр 3, насанд хүрэгчдийн ангилалд түлхэлттэй өргөлтөөр, эмэгтэй 58 кг-ын жинд Өвөрхангай аймгийн тамирчин, ОУХМ Г.Баасанжаргал огцом, түлхэлтийн өргөлтөөр залуучуудын ангиллын Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэв. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Монголжонш” ХХК-ий тамирчин, спортын мастер Б.Золбоо огцом өргөлтөөр залуучуудын рекорд амжилтыг 4 кг-аар ахиулан шинэчлэн тогтоосон амжилтыг үзүүлэв.
Уг тэмцээний хамгийн залуу эрэгтэй оролцогч 12 настай Өвөрхангай аймгийн тамирчин Б.Билэгсайхан нийлбэр өргөлтөөр 90 кг /45+45/ өргөсөн амжилтыг үзүүлжээ. Мөн эмэгтэй хамгийн залуу оролцогч болох 13 настай Хөвсгөл аймгийн тамирчин Э.Батчимэг нийлбэр амжилтаар 114 кг өргөж, хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээний өсөх ирээдүйтэй тамирчнаар тодорлоо.
Байгууллагын дүнгээр Г.Чинбат дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн баг 367 оноогоор тэргүүлж, Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн баг 293 оноогоор, М.Талгат дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн баг 261 оноогоор удаах байруудад орлоо.
Тэмцээний дүнг танилцуулья:
Шилдэг эрэгтэй тамирчин: Т.Ибрахим /Баян-Өлгий/
Шилдэг эмэгтэй тамирчин: ОУХМ Э.Билэгсайхан /Баян-Өлгий/
Өсөх ирээдүйтэй тамирчин: Э.Батчимэг /Хөвсгөл/ 13 настай
Шилдэг дасгалжуулагч: Монгол Улсын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Хосбаяр
ЭРЭГТЭЙ 48 кг, 52 кг, 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, 85 кг, +85 кг.
48 кг:
Байр | Нэр | Байгууллага | Огцом /кг/ | Зэрэг, цол |
1. | Даваахүү | Дархан | 61 |
|
2. | О.Дагдансамбуу | Өвөрхангай | 56 |
|
3. | Б.Лувсандамба | Өвөрхангай | 45 |
|
Байр | Нэр | Байгууллага | Түлхэлт /кг/ | Зэрэг, цол |
1. | Даваахүү | Дархан | 71 |
|
2. | О.Дагдансамбуу | Өвөрхангай | 67 |
|
3. | Б.Лувсандамба | Өвөрхангай | 55 |
|
Байр | Нэр | Байгууллага | Нийлбэр /кг/ | Зэрэг, цол |
1. | Даваахүү | Дархан | 132 |
|
2. | О.Дагдансамбуу | Өвөрхангай | 123 |
|
3. | Б.Лувсандамба | Өвөрхангай | 100 |
|
Эрэгтэй 52 кг:
Байр | Нэр | Байгууллага | Огцом /кг/ | Зэрэг, цол |
1. | А.Нэргүйбаатар | Дархан | 65 |
|
2. | П.Дашзэвэг | Өвөрхангай | 56 |
|
3. | Ж.Еркенбек | Баян-Өлгий | 55 |
|
Байр | Нэр | Байгууллага | Түлхэлт/кг/ | Зэрэг, цол |
1. | А.Нэргүйбаатар | Дархан | 80 |
|
2. | Ж.Еркенбек | Баян-Өлгий | 74 |
|
3. | П.Дашзэвэг | Өвөрхангай | 68 |
|
Байр | Нэр | Байгууллага | Нийлбэр /кг/ | Зэрэг, цол |
1. | А.Нэргүйбаатар | Дархан | 145 |
|
2. | Ж.Еркенбек | Баян-Өлгий | 129 |
|
3. | П.Дашзэвэг | Өвөрхангай | 124 |
|
Эрэгтэй 56 кг:
Байр | Нэр | Байгууллага | Огцом /кг/ | Зэрэг, цол |
1. | С.Сод-Оргил | Дархан | 79 |
|
2, | Т.Ибрахим | Баян-Өлгий | 68 |
|
3. | Г.Ган.-Эрдэнэ | Дархан | 55 |
|
Байр | Нэр | Байгууллага | Түлхэлт/кг/ | Зэрэг, цол |
1. | Т.Ибрахим | Баян-Өлгий | 80 |
|
2. | С.Сод-Оргил | Дархан | 76 |
|
3. | Г.Ган.-Эрдэнэ | Дархан | 76 |
|
Байр | Нэр | Байгууллага | Нийлбэр /кг/ | Зэрэг, цол |
1. | Т.Ибрахим | Баян-Өлгий | 148 |
|
2. | С.Сод-Оргил | Дархан | 145 |
|
3. | Г.Ган.-Эрдэнэ | Дархан | 131 |
|
Эрэгтэй 62 кг:
Байр | Нэр | Байгууллага | Огцом /кг/ | Зэрэг, цол |
1. | Б.Батболд | Хөвсгөл | 79 |
|
2. | Б.Лхагва-Очир | Хөвсгөл | 70 |
|
3. | Б.Тимур | Баян-Өлгий | 66 |
|
Байр | Нэр | Байгууллага | Түлхэлт/кг/ | Зэрэг, цол |
1. | Б.Батболд | Хөвсгөл | 103 |
|
2. | Б.Лхагва-Очир | Хөвсгөл | 90 |
|
3. | Б.Тимур | Баян-Өлгий | 80 |
|
Байр | Нэр | Байгууллага | Нийлбэр /кг/ | Зэрэг, цол |
1. | Б.Батболд | Хөвсгөл | 182 |
|
2. | Б.Лхагва-Очир | Хөвсгөл | 160 |
|
3. | Б.Тимур | Баян-Өлгий | 146 |
|
Эрэгтэй 69 кг:
Байр | Нэр | Байгууллага | Огцом /кг/ | Зэрэг, цол |
1. | Х.Очирхүү | Хөвсгөл | 80 |
|
2. | Б.Сабырбол | Баян-Өлгий | 60 |
|
3. | Б.Дашдаваа | Сүхбаатар аймаг | 47 |
|
Байр | Нэр | Байгууллага | Түлхэлт/кг/ | Зэрэг, цол |
1. | Х.Очирхүү | Хөвсгөл | 90 |
|
2. | Б.Сабырбол | Баян-Өлгий | 80 |
|
3. | Б.Дашдаваа | Сүхбаатар аймаг | 65 |
|
Байр | Нэр | Байгууллага | Нийлбэр /кг/ | Зэрэг, цол |
1. | Х.Очирхүү | Хөвсгөл | 170 |
|
2. | Б.Сабырбол | Баян-Өлгий | 140 |
|
3. | Б.Дашдаваа | Сүхбаатар аймаг | 102 |
|
Эрэгтэй 77 кг
Байр | Нэр | Байгууллага | Огцом /кг/ | Зэрэг, цол |
1. | Ч.Очирхуяг | Хөвсгөл | 123 | Спортын мастер |
2. | Б.Батцэрэн | Хөвсгөл | 72 |
|
3. | Х.Тилеухан | Баян-Өлгий | 52 |
|
Байр | Нэр | Байгууллага | Түлхэлт/кг/ | Зэрэг, цол |
1. | Ч.Очирхуяг | Хөвсгөл | 145 | Спортын мастер |
2. | Б.Батцэрэн | Хөвсгөл | 82 |
|
3. | Х.Тилеухан | Баян-Өлгий | 60 |
|
Байр | Нэр | Байгууллага | Нийлбэр /кг/ | Зэрэг, цол |
1. | Ч.Очирхуяг | Хөвсгөл | 268 | Спортын мастер |
2. | Б.Батцэрэн | Хөвсгөл | 154 |
|
3. | Х.Тилеухан | Баян-Өлгий | 112 |
|
Эрэгтэй 85 кг
Байр | Нэр | Байгууллага | Огцом /кг/ | Зэрэг, цол |
1. | Б.Мягмардорж | Өвөрхангай | 106 | Спортын дэд мастер |
2. | Ө.Баянмөнх | Хөвсгөл | 98 |
|
3. | Б.Нямчулуун | Хөвсгөл | 97 |
|
Байр | Нэр | Байгууллага | Түлхэлт/кг/ | Зэрэг, цол |
1. | Ө.Баянмөнх | Хөвсгөл | 126 |
|
2. | Б.Мягмардорж | Өвөрхангай | 126 | Спортын дэд мастер |
3. | Б.Нямчулуун | Хөвсгөл | 121 |
|
Байр | Нэр | Байгууллага | Нийлбэр /кг/ | Зэрэг, цол |
1. | Б.Мягмардорж | Өвөрхангай | 232 | Спортын дэд мастер |
2. | Ө.Баянмөнх | Хөвсгөл | 224 |
|
3. | Б.Нямчулуун | Хөвсгөл | 218 |
|
Эрэгтэй +85 кг
Байр | Нэр | Байгууллага | Огцом /кг/ | Зэрэг, цол |
1. | А.Нурсултан | Баян-Өлгий аймаг | 90 |
|
2. | Х.Билгүүн | Хөвсгөл | 80 |
|
3. | М.Багберген | Баян-Өлгий | 65 |
|
Байр | Нэр | Байгууллага | Түлхэлт/кг/ | Зэрэг, цол |
1. | А.Нурсултан | Баян-Өлгий аймаг | 115 |
|
2. | Х.Билгүүн | Хөвсгөл | 100 |
|
3. | М.Багберген | Баян-Өлгий | 80 |
|
Байр | Нэр | Байгууллага | Нийлбэр /кг/ | Зэрэг, цол |
1. | А.Нурсултан | Баян-Өлгий аймаг | 205 |
|
2. | Х.Билгүүн | Хөвсгөл | 180 |
|
3. | М.Багберген | Баян-Өлгий | 145 |
|
Эмэгтэй 44 кг, 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, +69 кг
44 кг:
Байр | Нэр | Байгууллага | Огцом /кг/ | Зэрэг, цол |
1. | Ч.Нямзул | Хөвсгөл | 54 | Спортын мастер |
2. | А.Саранжавхаа | Дархан | 35 |
|
3. | Т.Арай | Баян-Өлгий | 25 |
|
Байр | Нэр | Байгууллага | Түлхэлт/кг/ | Зэрэг, цол |
1. | Ч.Нямзул | Хөвсгөл | 61 | Спортын мастер |
2. | А.Саранжавхаа | Дархан | 45 |
|
2, | Т.Арай | Баян-Өлгий | 42 |
|
Байр | Нэр | Байгууллага | Нийлбэр /кг/ | Зэрэг, цол |
1. | Ч.Нямзул | Хөвсгөл | 115 | Спортын мастер |
2. | А.Саранжавхаа | Дархан | 80 |
|
3. | Т.Арай | Баян-Өлгий | 67 |
|
Эмэгтэй 48 кг:
Байр | Нэр | Байгууллага | Огцом /кг/ | Зэрэг, цол |
1. | Б.Золбоо | “Монголжонш” ХХК | 59 |
|
2. | А.Энхбаяр | Өвөрхангай | 43 |
|
3. | О.Алтан-Од | Өвөрхангай | 35 |
|
Байр | Нэр | Байгууллага | Түлхэлт/кг/ | Зэрэг, цол |
1. | Б.Золбоо | “Монголжонш” ХХК | 71 | СМ, улсын рекорд |
2. | А.Энхбаяр | Өвөрхангай | 56 |
|
3. | О.Алтан-Од | Өвөрхангай | 41 |
|
Байр | Нэр | Байгууллага | Нийлбэр /кг/ | Зэрэг, цол |
1. | Б.Золбоо | Монголжонш ХХК | 130 |
|
2. | А.Энхбаяр | Өвөрхангай аймаг | 99 |
|
3. | О.Алтан-Од | Өвөрхангай аймаг | 76 |
|
Эмэгтэй 53 кг:
Байр | Нэр | Байгууллага | Огцом /кг/ | Зэрэг, цол |
1. | А.Бум-Аюуш | Хөвсгөл аймаг | 69 | ОУХМ, улсын рекорд |
2. | Д.Зима | Сүхбаатар аймаг | 47 |
|
3. | Б.Болорчимэг | “Хүч” спорт хороо | 41 |
|
Байр | Нэр | Байгууллага | Түлхэлт/кг/ | Зэрэг, цол |
1. | А.Бум-Аюуш | Хөвсгөл аймаг | 89 | ОУХМ, улсын рекорд |
2. | Д.Зима | Сүхбаатар аймаг | 62 |
|
3. | Б.Болорчимэг | “Хүч” спорт хороо | 45 |
|
Байр | Нэр | Байгууллага | Нийлбэр /кг/ | Зэрэг, цол |
1. | А.Бум-Аюуш | Хөвсгөл аймаг | 158 | ОУХМ, улсын рекорд |
2. | Д.Зима | Сүхбаатар аймаг | 109 |
|
3. | Б.Болорчимэг | “Хүч” спорт хороо | 86 |
|
Эмэгтэй 58 кг:
Байр | Нэр | Байгууллага | Огцом /кг/ | Зэрэг, цол |
1. | Г.Баасанжаргал | Өвөрхангай | 79 | ОУХМ, улсын рекорд |
2. | Б.Отгонжаргал | Хөвсгөл | 48 |
|
3. | Д.Чулуунцэцэг | Өвөрхангай | 27 |
|
Байр | Нэр | Байгууллага | Түлхэлт/кг/ | Зэрэг, цол |
1. | Г.Баасанжаргал | Өвөрхангай | 93 | ОУХМ, улсын рекорд |
2. | Б.Отгонжаргал | Хөвсгөл | 61 |
|
3. | Д.Чулуунцэцэг | Өвөрхангай | 30 |
|
Байр | Нэр | Байгууллага | Нийлбэр /кг/ | Зэрэг, цол |
1. | Г.Баасанжаргал | Өвөрхангай | 172 | ОУХМ |
2. | Б.Отгонжаргал | Хөвсгөл | 109 |
|
3. | Д.Чулуунцэцэг | Өвөрхангай | 57 |
|
Эмэгтэй 63 кг:
Байр | Нэр | Байгууллага | Огцом /кг/ | Зэрэг, цол |
1. | Э.Батчимэг | Хөвсгөл | 54 |
|
2. | Ө.Сарандагина | Хүч | 51 |
|
3. | Б.Байгальмаа | Өвөрхангай | 40 |
|
Байр | Нэр | Байгууллага | Түлхэлт/кг/ | Зэрэг, цол |
1. | Э.Батчимэг | Хөвсгөл | 60 |
|
2. | Ө.Сарандагина | Хүч | 56 |
|
3. | Б.Байгальмаа | Өвөрхангай | 50 |
|
Байр | Нэр | Байгууллага | Нийлбэр /кг/ | Зэрэг, цол |
1. | Э.Батчимэг | Хөвсгөл | 114 |
|
2. | Ө.Сарандагина | Хүч | 107 |
|
3. | Б.Байгальмаа | Өвөрхангай | 90 |
|
Эмэгтэй 69 кг:
Байр | Нэр | Байгууллага | Огцом /кг/ | Зэрэг, цол |
1. | М.Анхцэцэг | “Самбуу сан” | 97 | ОУХМ |
2. | Б.Анхныбаяр | Багануур дүүрэг | 53 |
|
3. | Б.Мягмарсүрэн | Есүүдийн Батууд | 43 |
|
Байр | Нэр | Байгууллага | Түлхэлт/кг/ | Зэрэг, цол |
1. | М.Анхцэцэг | “Самбуу сан” | 120 | ОУХМ |
2. | Б.Анхныбаяр | Багануур дүүрэг | 70 |
|
3. | Б.Мягмарсүрэн | Есүүдийн Батууд | 46 |
|
Байр | Нэр | Байгууллага | Нийлбэр /кг/ | Зэрэг, цол |
1. | М.Анхцэцэг | “Самбуу сан” | 227 | ОУХМ |
2. | Б.Анхныбаяр | Багануур дүүрэг | 123 |
|
3. | Б.Мягмарсүрэн | Есүүдийн Батууд | 89 |
|
Эмэгтэй +69 кг:
Байр | Нэр | Байгууллага | Огцом /кг/ | Зэрэг, цол |
1. | Э.Билэгсайхан | Баян-Өлгий | 91 | ОУХМ |
2. | Б.Энхтамир | Хөвсгөл | 89 | ОУХМ |
3. | М.Гэрэлээ | Өвөрхангай | 46 |
|
Байр | Нэр | Байгууллага | Түлхэлт/кг/ | Зэрэг, цол |
1. | Б.Энхтамир | Хөвсгөл | 116 | ОУХМ |
2. | Э.Билэгсайхан | Баян-Өлгий | 104 | ОУХМ |
3. | М.Гэрэлээ | Өвөрхангай | 60 |
|
Байр | Нэр | Байгууллага | Нийлбэр /кг/ | Зэрэг, цол |
1. | Э.Билэгсайхан | Баян-Өлгий | 205 | ОУХМ |
2. | Б.Энхтамир | Хөвсгөл | 195 | ОУХМ |
3. | М.Гэрэлээ | Өвөрхангай | 106 |
|
Дашрамд дуулгахад, Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх арваннэгдүгээр сард АНУ-д болох билээ. Тус тэмцээнд Монгол Улс багаараа оролцоно.
Ч.БОЛОР