
Хууль сахиулагчдад Ходорковскийн батлан даалтад гаргах шүүх хурлыг Москвагаас хол, үйл явцыг нэг бүрчлэн мэдээлэх сэтгүүлч, сурвалжлагчгүйгээр явуулах ашигтай гэж өмгөөлөгч нь ярьсан байна.
"Хууль сахиулагчдад Ходорковскийн батлан даалтад гарах хүсэлтийг няцаах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй учраас тэд шүүх хурлыг Москвагаас холдуулж байна” гэж Ходорковскийн өмгөөлөгч Вадим Клювгант “Ройтерс” агентлагт мэдээлсэн байна.
Ходорковскийн бизнесийн хамтрагч, зөвлөх асан Платон Лебедевийг үүний өмнө Хойд туйл дахь өндөр хамгаалалттай шорон руу шилжүүлсэн ажээ. 2009 онд хоёр дахь шүүх хурал болохын өмнө Хятадын хилтэй ойр Сибирийн шоронд хорьж байжээ. Ходорковскийг өөр шорон руу шилжүүлэхээс өмнө ар гэрийнхэнтэйгээ уулзахыг хориглосон бөгөөд хааш нь шилжүүлснийг 10 хоногийн дотор мэдэгдэнэ гэж хэлсэн гэнэ.
Европын хүний эрхийн шүүх өнгөрсөн сард Оросын эрх баригчдыг Михайл Ходорковскийг 2003 онд баривчлахдаа эрхийг нь зөрчиж, татвараас зайлсхийсэн гэх хуурамч ял тулгаж хорьсон гэж буруутгасан юм.
Москвагийн шүүх Ходорковскийг батлан даалтад гаргахын тулд 35,300 ам.доллар нэхэмжилсэн боловч түүнийг улс төрийн шалтгааны улмаас хорьсныг нотлох хангалттай баримт нотолгоо байхгүй байгаа юм.